НИЙГЭМ

Энэ сарын 16-нд нийслэлд согтууруулах ундаа худалдахгүй

Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг буюу УИХ-ын 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн нэмэлт санал авах хяналтын тооллого хийхтэй холбогдуулан аравдугаар сарын 16-ны бямба гарагт нийслэлд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр зогсоох тухай Нийслэлийн Засаг дарга захирамж гарлаа.

Уг А/785 тоот захирамжид соёл, урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа үйл ажиллагаа зохион байгуулахгүй байхыг тусгажээ. Гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төвийн тухайн 7 хоногийн амралтын өдрийг сонгуулийн санал авах өдөрт шилжүүлэхийг ААН, байгууллагын удирдлагуудад даалгасан байна.

Түүнчлэн холбогдох хууль, журам, СЕХ-ноос тавьсан шаардлагыг хангаж, коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлж ажиллах, сонгуулийн хороо, санал авах байрны хэвийн ажиллах нөхцөл, бололцоог бүрдүүлэх зорилгоор телефон утас, цахилгаан эрчим хүч, усан хангамжаар тасралтгүй, найдвартай хангахыг мэргэжлийн байгууллагуудад үүрэг болгов.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet