АНУ болон Австрали улс ховор элемент болон стратегийн ач холбогдолтой бусад ашигт малтмалын нийлүүлэлтийг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны шинэ гэрээнд гарын үсэг зурлаа.
Австралийн Ерөнхий сайд Энтони Албанезегийн хэлснээр, уг гэрээ нь 13 тэрбум австрали доллар буюу 8.5 тэрбум ам.долларын өртөгтэй бөгөөд шууд хэрэгжихэд бэлэн төслүүдийг дэмжиж, олборлолт, боловсруулалтын чадавхыг өргөжүүлэх зорилготой аж.
Гэрээний хүрээнд хоёр улс боловсруулах үйлдвэрүүдийг Австралид хамтран байгуулахаас гадна , түүхий эдийн үнэ тогтоох, зөвшөөрөл олгох үйл ажиллагааг хамтран хянах юм. Гэрээний дэлгэрэнгүй нөхцөл нь ил тод зарлагдаагүй ч ажиглагчдын хэлж буйгаар, энэ нь АНУ болон Австралийг ховор элементийн нийлүүлэлтэд илүү хараат бус, өрсөлдөх чадвартай болгох стратегийн алхам гэж үзэж байна.
Хятад Улс одоогоор дэлхийн ховор элементийн олборлолтын 70 хувь, боловсруулах үйлдвэрийн 90 хувийг эзэлж байгаа бөгөөд эдгээр элементийг батлан хамгаалах тоног төхөөрөмж, компьютерийн чип, цахилгаан автомашинд өргөн хэрэглэгддэг.
АНУ-ын компаниуд эдгээр материалаас хамааралтай бөгөөд энэ жил Бээжин хангамжаа хязгаарласан нь Вашингтоны хувьд том сорилт болж байна.
Эх сурвалж: BBC

Эрдэнэт-Овоо:
USD | 3557