АНУ-ын Сангийн яам Аргентинтай 20 тэрбум ам.долларын валютын своп хэлэлцээр байгуулж, песо худалдаж авснаар эдийн засгийг нь тогтворжуулах алхам хийлээ. Уг шийдвэр нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хавьер Милейд туслах амлалтаа биелүүлж буй нь энэ гэж шинжээчид үзэж байна. АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент “АНУ зах зээлийн тогтвортой байдлыг хангахын тулд шаардлагатай онцгой арга хэмжээг авахад бэлэн байна” хэмээн мэдэгджээ.

Хэлэлцээрийг Аргентины Сангийн сайд Луис Капуто, Олон улсын валютын сангийн төлөөлөгчид, АНУ-ын Сангийн яам дөрвөн өдрийн турш хэлэлцсэн байна. ОУВС-гийн гүйцэтгэх захирал Кристалина Георгиева “АНУ-ын энэ алхмыг дэмжиж байна” хэмээн мэдэгдэж, Аргентины төсвийн сахилга бат, валютын бодлогын шинэчлэл нь эдийн засгийг тогтворжуулахад чухал ач холбогдолтой гэж онцолсон юм. Харин АНУ-ын Ардчилсан намын сенаторууд уг шийдвэрийг шүүмжилж, “Төрийн байгууллагуудын үйл ажиллагаа зогсоод байхад гадаад улсыг аврахын тулд татвар төлөгчдийн мөнгийг ашиглаж байна” хэмээн буруутгаж байна. 

Эх сурвалж: Reuters

#АНУ, #Аргентин,