НИЙГЭМ

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгч Винод Ахужаг хүлээн авч уулзав

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгч Винод Ахужаг хүлээн авч уулзлаа. Ноён Винод Ахужад 2021 оны аравдугаар сарын 16-нд болох Дэлхийн хүнсний өдрийн арга хэмжээнд оролцож, нээлтийн үг хэлэх урилгыг биечлэн гардуулж өгөв. 

Уулзалтын үеэр хөдөө аж ахуйн салбарын цаашдын хөгжил, баримталж буй бодлого, алсын хараа, тулгамдаж буй асуудлуудын талаар санал солилцож НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагатай нягт хамтран ажиллахаа илэрхийллээ. 

Ноён Винод Ахужа саналуудыг дэмжиж буйгаа хэлээд хамтын ажиллагаагаа өргөжүүлж хөрөнгө оруулалт татах, зээл тусламж, мөн цаашдын үйл ажиллагааг дэмжин ажиллахаа илэрхийлж дараагийн уулзалтыг товлов. 

Эх сурвалж: ХХААХҮЯ

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet