БНХАУ-ын өмнөд мужууд, Хонгконг, Тайвань, Филиппинээр дайран өнгөрч буй Рагаса хар салхины улмаас улс орнууд эрсдэлээс сэргийлэх арга хэмжээ авч эхэллээ. Супер ангиллын буюу энгийн хар салхинаас тав дахин хүчтэй, хурдан энэхүү салхины улмаас Хонгконгт сургуулиуд, үйлчилгээний газрууд түр хаагдаж, хэдэн зуун нислэг хойшлогдож, цуцлагдаад байна. Иргэд мөн хүнс, ахуйн хэрэглээний бараа нөөцөлж эхэлсэн тухай орон нутгийн хэвлэлүүдэд мэдээллээ. 

Мөн Филиппиний хойд Лузон аралд хөрс гулгаж, нэг хүн амиа алдсан бөгөөд эрсдэлтэй бүсээс оршин суугчдыг нүүлгэж шилжүүлж буй.
Рагаса хар салхи Хятадын Гуандун муж, Вьетнамын умард хэсгээр дайран өнгөрөх тул иргэдийн аюулгүй байдлыг хангах, эрсдэлээс сэргийлэх арга хэмжээг авч эхэлж байна Гуандун мужийн олон хотод сургуулиуд, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг түр зогсоож, Хонконгтой хил залгаа Шэньжэнь хотод л гэхэд 400 мянган хүнийг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авав.

Эх сурвалж: BBC 

#онцолсон, #Рагаса хар салхи,