Румын агаарын хилийг нь Оросын дрон зөрчсөн талаар мэдэгдсэн бөгөөд НАТО-гийн орнуудын хил зөрчсөн хоёр дахь тохиолдол энэ болж байна. Румыний Батлан хамгаалах яамны мэдээлснээр, тус улсын хоёр сөнөөгч онгоц Украинд болсон халдлагыг ажиглаж байх үедээ Оросын дроныг илрүүлсэн байна. Дрон нь Украины өмнөд хил орчим, Чилия Вече тосгоноос баруун өмнө зүгт 20 км зайд илэрсэн аж. Дрон хүн амьдардаг бүс рүү нисээгүй, шууд аюул учруулаагүй гэж Румын тал онцолсон ч Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский энэ явдлыг “Орос дайныг илт өргөжүүлж буй алхам” гэж мэдэгдэв. Москва энэ талаар албан ёсоор тайлбар хийгээгүй байна. Өнгөрсөн долоо хоногт Польшийн тал өөрийн агаарын хилд нэвтэрсэн гурван Оросын дроныг сөнөөсөн гэж мэдэгдсэн.

Үүний дараагаар тус улсын агаараас хамгаалах системийг өндөржүүлсэн байдалд шилжүүлсэн юм. Европын Холбооны Гадаад бодлогын тэргүүн Кая Каллас энэ үйлдлийг “Европын холбооны гишүүн улсын бүрэн эрхт байдлыг дахин ноцтой зөрчсөн явдал” хэмээн шүүмжилсэн бол Польшийн Ерөнхий сайд Дональд Туск “Агаарын орон зайдаа урьдчилан сэргийлэх ажиллагааг холбоотнуудын хамт эхлүүлсэн” гэж мэдэгдлээ. 

Эх сурвалж: BBC

#Дрон, #ОХУ, #Рум,