ДЭЛХИЙН МЭДЭЭ

Нобелийн энх тайвны шагналыг сэтгүүлч Мария Ресса, Дмитрий Муратов нар хүртлээ

Орос, Филиппиний эрх баригчдын дургүйг хүргэсэн хоёр сэтгүүлч 2021 оны Нобелийн энх тайвны шагналын эздээр тодорчээ.

Мария Ресса, Дмитрий Муратов нарт “Филиппин, Орост үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний төлөө зоригтой тэмцсэнийх нь төлөө шагналыг олгосон. Үүний зэрэгцээ тэд ардчилал, хэвлэлийн эрх чөлөө улам бүр таагүй нөхцөл байдалтай тулгарч буй ертөнцөд энэ үзэл санааны төлөө тэмцэж буй бүх сэтгүүлчдийн төлөөлөл юм” гэж Норвегийн Нобелийн хорооны тэргүүн Берит Рейсс-Андерсен хэвлэлийн бага хурал дээр хэлэв.

Энэхүү шагналыг 1935 онд Германы иргэн Карл фон Оссицкий дайны дараах зэвсгийн нууц хөтөлбөрийг илчилснээс хойш анх удаа сэтгүүлчид хүртэж байна.

Дмитрий Муратов нь ОХУ-ын мөрдөн байцаах “Новая газета” сонины ерөнхий редактор бөгөөд Ерөнхийлөгч Владимир Путины засаг захиргааг эсэргүүцэж, авлигын хэрэг, хууль бус үйл ажиллагааг шалгаж, Украины мөргөлдөөний талаар өргөнөөр мэдээлж байсан юм.

Тэрээр Зөвлөлтийн удирдагч Михаил Горбачевоос хойш Нобелийн энх тайвны шагналыг хүртсэн анхны орос хүн болж байна. 1990 онд Михаил Горбачев уг шагналыг дагалдаж ирдэг мөнгөөрөө “Новая газета”-г байгуулахад тусалсан юм.

Мария Ресса 2012 онд “Rappler” дижитал медиа компанийг үүсгэн байгуулсан бөгөөд тэрээр хар тамхитай тэмцэх цагдаагийн кампанит ажлын үеэр болсон томоохон хэмжээний аллага зэрэг мөрдөн байцаалтын мэдээлэл дамжуулснаараа алдартай болсон. Тэрээр Ерөнхийлөгч Родриго Дутертегийн талаар өөрийн сайтдаа шүүмжлэлтэй мэдээлэл нийтэлснийхээ төлөө шүүх байгууллагад олон заргатай тулгараад байгаа юм.

Нобелийн энх тайвны шагналыг Альфред Нобелийг нас барсны ойг тохиолдуулан арван хоёрдугаар сарын 10-нд гардуулах болно.

Эх сурвалж: Reuters

1 сэтгэгдэл

  1. Батаа

    2021-10-09

    Нобелийн шагнал гэж нэг улс төржсөн барууны тэнэг бярууны тэжээлийн шагнал

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet