Холбооны давж заалдах шатны шүүх Олон улсын онцгой байдлын тухай 1977 оны хуулийг үндэслэн Дональд Трамп татвар ногдуулахдаа эрх мэдлээ хэтрүүлсэн гэж үзсэн байна. Энэ нь Трампын хоёр дахь бүрэн эрхийн хугацааны  эдийн засаг, худалдааны гол бодлогод хүчтэй цохилт болох төлөвтэй. Тиймээс АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын захиргаа татварын бодлогоо хамгаалахын тулд Дээд шүүхээр нэн даруй хэлэлцүүлэх хүсэлт гаргалаа. 

АНУ-ын Ерөнхий прокурорын газар уг асуудлыг яаралтай авч үзэж, есдүгээр сарын 10 гэхэд хүлээн авах, эсэхээ шийдэхийг Дээд шүүхээс хүсчээ.
АНУ-ын Ерөнхий прокурорын төлөөлөгч Жон Сауэр мэдэгдэлдээ “ Эдгээр татвар эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулж байгаа. Энэ эрх мэдлийг үгүйсгэвэл АНУ худалдааны хариу цохилтод өртөж, эдийн засгийн сүйрлийн ирмэгт очих болно” хэмээн онцолсон байна.

Харин татварын эсрэг нэхэмжлэл гаргасан жижиг бизнесүүдийн өмгөөлөгчид Дээд шүүхийн шуурхай хэлэлцүүлгийг эсэргүүцэхгүй гэдгээ илэрхийлжээ. “Эдгээр хууль бус татварууд нь жижиг бизнесүүдэд ноцтой хохирол учруулж байна. Манай үйлчлүүлэгчдийн хувьд энэ асуудлыг аль болох түргэн шийдэхийг хүсэж байгаа” хэмээн өмгөөлөгч Жеффри Шваб мэдэгдэв.
Трампын татварын тариф нь түүний бодлогын гол тулгуур хэдий ч үүнээс болж худалдааны түншүүдтэй зөрчил үүсэж, зах зээлд тогтворгүй байдал нэмэгдэж байна гэж жижиг, дунд бизнесийн төлөөлөл гомдол гаргаад буй.

Ташрамд, 1977 оны Олон улсын онцгой байдлын эдийн засгийн тухай хууль (IEEPA) нь үндэсний онцгой байдал зарласан тохиолдолд хариу арга хэмжээ авах бүрэн эрхийг Ерөнхийлөгчид олгодог. Гэвч уг хууль өмнө нь голдуу дайсагнасан улсуудын хөрөнгийг царцаах, эсвэл хориг тавихад ашиглагдаж байсан бөгөөд татвар ногдуулахад ашигласан тохиолдол байгаагүй аж.
Тиймээс Дээд шүүхийн шийдвэрээс хамаарч АНУ-ын худалдааны бодлогын ирээдүйд томоохон өөрчлөлт гарах магадлалтай байгаа юм. 

Эх сурвалж: Reuters 

#Трампын татвар,