АН-ын даргыг сонгох ҮБХ-ны ээлжит бус хурал Төрийн ордонд болж байна.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл намын даргын сонгуульд ялалт байгууллаа. Тэрбээр ҮБХ-ны 314 гишүүний 196 саналыг авсан юм. Нэр дэвшигч Б.Пүрэвдорж, Ж.Баярмаа нар нэрээ татсан тул ийнхүү О.Цогтгэрэлийг дараар сонгогдсонд тооцлоо.

ҮБХ-ны хуралд оролцсон нийт гишүүдийн тоо: 363
Санал өгсөн нийт гишүүдийн тоо: 314
АВСАН САНАЛЫН ТОО
Жудагийн Баярмаа: 33 санал
Бөхчулууны Пүрэвдорж: 82 санал
Бархүүгийн Отгонбат: 3 санал
Одонгийн Цогтгэрэл: 196 санал

ҮБХ-ны хуралдаанд оролцогчдын ирц өндөр буюу 80 хувьтай байна. Санал хураалт авахын өмнө гишүүдийн ирцийг дахин тоолж, гурав гураваар нь нэр дуудаад санал өгсөн хүний тоогоор ирцийн мэдээг дахин гаргана.
АН-ын даргыг сонгох нууц санал хураалт болж байна. ҮБХ-ны хуралд нийт 363 гишүүн оролцохоос 292 гишүүн иржээ.

-АН-ын дарга ямар хүн байх ёстой вэ?
-Асуудал нэг удаагийн мэтгэлцээнээр шийдэгдэхгүй л дээ, гэхдээ хана нь гарна. Манай намд мартагдсан шинэ зүйл гарч ирлээ. 1993 онд П.Очирбат, Л.Түдэв нар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихэд монголчууд анх удаа мэтгэлцээн гэж юу байдгийг харж байсан. Манай намын залуучууд үүнийг сэргээлээ. АН багаар л ажиллах ёстой.
Намын дарга надад таалагдах албагүй. Аль нь ч гарсан АН-ыг аваад явчихна.

-АН-ын дарга ямар хүн байх ёстой вэ?
-АН-ын одоогийн дарга нэр дэвшигчдийг битгий хоёр нүүртэй байгаарай гэж захисан. Үүнийг чи ч хүсэж байна. Мөн нэр дэвшигч нар өчигдөр монголчуудынхаа нүдэн дээр юу бодож, юу зорьж байгаагаа тодорхой ярилаа. Би өөрөө мэтгэлцээнд их дуртай, энэ соёл тогтох ёстой. МАН ч АН суралцаад намын дарга нараа сонгохдоо иймэрхүү байдлаар олон нийтэд нээлттэй байх нь зөв.
Манай намын Үндэсний бодлогын хорооны хурал хэрүүл маргаангүй үргэлжилж байгаа нь намын удирдлага эрх барих байгууллагатайгаа яаж ажилласан бэ гэдэг нь харагдаж байна. Ойлголцож, ажил хийлгэж чадсан байна.

-АН-ын дарга ямар хүн байх ёстой вэ?
-АН-ын ҮБХ хуралдаж, шинэ дарга сонгох түүхэн шийдвэрийг гаргах гэж байна. 70, 80-аад оны 4 сайхан залуу нэр дэвшлээ. Энэ дунд эмэгтэй нэр дэвшигч ч байна, өндөр боловсролтой. Миний хувьд ажиглаад сууж байхад үнэхээр эв нэгдлийн хурал болж байна. Ардчилсан хүчнүүдээ нэгтгэх, ардчилалын төлөө сэтгэлтэй, үзэл санаатай ард түмнээ нэгтгэх ийм сайхан хурал болж байгааг хараад баярлаж сууна. Санал хураалт нууцаар болно. Хэн нь ч сонгогдсон бай АН-ыг авч явж чадна.

-АН-ын дарга ямар хүн байх ёстой вэ?
-Б.Пүрэвдорж гишүүний хувьд намынхаа төлөө 160-аад сумаар явж ажилласан хүн. О.Цогтгэрэл гишүүн одоо бүлгийн дарга. Манай нам 2 тамганы асуудлаар дээд шүүхэд бүртгүүлж чадахгүй байхад ард түмнээрээ явж анхан шатнаасаа АН-ын даргаар сонгогдсон. Ж.Баярмаа гишүүний тухайд мэдлэг боловсролтой, шударга. Эмэгтэйчүүдийн манлайлыг харуулж дэвшиж байгаа нь сайн. Б.Отгонбатын хувьд барууны үзэлтэй, түүнийгээ үндэсний онцлогтойгоо хольж явахаар юм байна гэж харсан.

-АН-ын дарга ямар хүн байх ёстой вэ?
-Нэр дэвшигчдийн дунд УИХ-д 3 дараалж сонгогдсон нэр хүндтэй улс төрч ч байна. 4 нэр дэвшигчийн аль нь ч АН-ыг ялалтад хөтөлж чадна. Гэхдээ АН УИХ-д 42 гишүүнтэй учраас парламентын гишүүн хүн намын дарга байх ёстой гэж боддог. Энэ зарчмаараа одоо УИХ-д сууж байгаа 3 хүний аль нэг нь намын дарга болоосой гэж хүсч байгаа.
АН маш нээлттэй, алдаж оносон зүйл ч байгаа. Энэ бол эв нэгдэл, үзэл баримтлал дээр суурилсан манлайллын асуудал байсан.

ФОТО: Гэрэл зургийг MPA.mn
Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны хурал өнөөдөр үргэлжилж, намын даргад нэр дэвшигчдийн асуудлыг хэлэлцэж байна. ҮБХ нь нийт 380 гаруй гишүүнтэй, тэднээс хамгийн олон санал авсан өрсөлдөгч Ардчилсан намын даргаар сонгогдох юм.

#онцолсон, #live, #ан, #livetext,