АН-ын даргад нэр дэвшигчдийн мэтгэлцээн болж байна. 

АСУУЛТ: АН-ын эв нэгдлийг бэхжүүлэх таны байр суурь юу вэ?

Жудагийн Баярмаа:

-АН бол харьцангуй дотоод ардчилалтай нам. Бид заримдаа төөрч будилдаг. Тиймээс АН-ын үзэл баримтлалаа байнга тордож сэргээх ёстой. Үргэлж бодлогын тогтмол мэтгэлцээн хийж байх ёстой.  Бид муу биш сайн дүрэмтэй. Нэгэнт баталсан дүрмээ гуйвахгүй баримталж чадвал бид эв нэгдэлтэй, бат бөх болно. АН цахим нам болох ёстой.

Бөхчулууны Пүрэвдорж: 

-Би өнгөрсөн хугацаанд нэг ч удаа АН-ын гишүүдээ шүүмжилж байсангүй. Бүхий л хугацаанд эрх баригчдад хяналт тавихад л анхаарч ирлээ. АН гишүүддээ хүрдэг, нээлттэй нам байх ёстой. Шинэ Үндсэн дүрмээр дунд шатны намын эрх мэдэл нэмэгдэнэ. Энэ өөрчлөлтийн дагуу бид бүхэн илүү сайн институт нам болж чадна. Намын эв нэгдэл сонгогдсон бүх албан тушаалтанууд иргэддээ очсон цагт л бий болдог. 

Бархүүгийн Отгонбат:

-Ардчилсан нам үнэт зүйлээсээ холдож болохгүй. Мөнгөөр биш мэдлэгээр уралддаг байх ёстой. Санхүүгийн тайлан ил тод байх хэрэгтэй. Олон нийтийн бодит шүүмжлэлийг хүлээн авч нээлттэй нам болж байж эв нэгдэл бий болно. Залууст, олон нийтэд нээлттэй байх нь хамгийн чухал.

Одонгийн Цогтгэрэл:

-Эв нэгдлийг хэрхэн ойлгох нь хамгийн чухал. Тохиролцоод урагшаа явах бус шударга, зарчимтай байхдаа бид хүчтэй. Зарчимгүй эв нэгдлээс илүү зарчим суурьтай шударга байдал, түүнд тулгуурласан ойлголцол гэж боддог. Намын дүрэм журмын хувьд энэ бүгдийг суулгаж чадвал жинхэнэ эв нэгдэл бэхжинэ гэж үзэж байна. Бидэнд стратегийн манлайлал хэрэгтэй байна. Хотын, залуучуулын, шинэ үеийнхий, мөн бизнес эрхлэгчдийн дэмжлэг авах ёстой.

АСУУЛТ: 2028 он он хүртэл танай намыг хамтарсан Засгийн газарт уривал та дэмжих үү, эсвэл дэмжихгүй юу? 

Бархүүгийн Отгонбат:

-АН өнгөрсөн хугацаанд олон удаа хамтарсан. Үр дүн нь амжилтгүй болсон. Намын чөлөөт дуу хоолой байхгүй болно. Сөрөг хүчин эрх баригч намыг хазаарлаж, хяналт тогтоох ёстой. Хяналтгүй бол хөгжлийн бодлого алдагдана. Хамтарсан Засгийн газарт орохгүй байх ёстой. Ард түмний итгэлийг авах хүртлээ АН ажиллах ёстой.

Бөхчулууны Пүрэвдорж:

-Ард түмнээс авсан саналын хувиа баримталж хамтарвал хамтарсан шиг хамтрах ёстой. Хариуцлага шаардаж ажиллах ёстой. Саяхны хамтралд АН-аас томилогдсон албан тушаалтнууд шударга нэр хүндтэй ажиллаж чадсан.

Жудагийн Баярмаа:

-Холимог тогтолцоог хэрэгжүүлнэ гэдэг нь холилдож явна гэсэн үг биш. Хамтарсан хоёр нам өөр өөр үзэл баримтлалтай учраас хамтрал нурсан гэж үзэж байгаа. Эхэндээ улс орноо бодоод тодорхой бодлогын асуудлуудад үр дүн гаргана гээд дэмжсэн. Бодлого дээр эвсэх асуудлыг эхнээсээ зөв тавих ёстой байсан. 14 мега төсөл гэх халхавчаар бүх асуудлыг будлиантуулсан.

АСУУЛТ: Эдийн засгийн эрх чөлөөтэй холбоотой асууя. Төрийн өмчит компаниудын алдагдал хэтийджээ. Төрийн хэт оролцоог хэрхэн багасгах вэ. Авлига, хулгайг хэрхэн цэгцлэх вэ? 

Одонгийн Цогтгэрэл:

-Өнөөдөр бүх эдийн засаг төсөвжиж, төржиж, төвлөрчихөөд байна. 2017 онд 6 их наяд төгрөгийн татварын орлого төр авдаг байсан бол өнөөдөр 30 их наяд төгрөгт хүрсэн. Найман жилийн дотор ачаалал зургаа дахин ихсэж хувийн хэвшлийн орон зайгаа шахаж хумьсан нь харагдаж байна. Одоо ДНБ-ний 40 хувьд хүрсэн асуудлыг 25 хувьд хүргэнэ. Эдийн засаг “чөтгөрийн тойрогт” орсон. Уул уурхайн баялагийг төрийн өмчит компаниудаар халамж болгон тарааж улс төрийн ялалтыг худалдаж авч байгааг хална. Төвлөрсөн эдийн засгийг төрөлжүүлнэ. Төржсөн эдийн засгийг иргэдэд, төсөвжсөн эдийн засгийг бизнесийнхэнд хүргэх ёстой.

Бархүүгийн Отгонбат:

-Өнөөдөр Монголын улс төрийн тогтолцоо маш их авлигажсан байгаа. Төрийн өмчит байгуулалгуудад хяналтын тогтолцоо алдагдсан. Хувийн хэвшил татвар төлдөг. Тиймээс төр өөрөө хувийн хэвшилд үйлчилж, ачааг нь хөнгөлөхийн төлөө ажиллах ёстой. Төрийг тунгалаг болгох ёстой. Жижиг дунд үйлдвэр эрхэлж болон бага орлоготой хүмүүст татварын хөнгөлөлт үзүүлэх ёстой. Засаглалын хяналт, олон нийтийн хяналтыг сайн хэрэгжүүлсэн компаниуд амжилттай ажилладаг. Хариуцлагын тогтолцоог л хэвшүүлж, төр нь хувийн бизнесийг булаадаг зүй тогтлыг хална. Монгол хүндээ, монгол хүний ур чадварт итгэдэг байх ёстой.

Бөхчулууны Пүрэвдорж:

-Нийт эдийн засагт эзлэх төрийн оролцоо 75 хувьд хүрсэн. Төсвийн хөрөнгө оруулалт дагасан 500 гаруй аж ахуйн нэгж бий. Тэдний ихэнх нь дарга нарынх. Төр томрох тусам иргэд нь жижгэрдэг. Төрийн оролцоог багасгах ажлыг хийх ёстой. Төрийн эзлэх хувийг 30 хувь хүртэл буулгана.  "Эрдэнэс таван толгой" компанийн захирал 7 их наяд төгрөгийн төсөвт гарын үсэг зурж байна. Энэ буруу тогтолцоог хална.

Жудагийн Баярмаа:

-Хувийн хэвшил эдийн засгийг нуруундаа авч явдаг. Төрийн өмчийн компаниуд 68 их наядын хөрөнгөтэй байна. Бүтэц орон тоо маш данхар байна. АН-ын бодлого бол эрүүл эдийн засаг. Хувийн хэвшлийн хувь оролцоо илүү байж  эдийн засаг эрүүлжинэ. Төрийн өмчит компаниудыг хувьчлах ёстой. Олон нийтийн болгох ёстой. Сонгуулийн менежерүүдийн шагналд очдог үүр уурхай байгаа байдлыг таслан зогсоох хэрэгтэй. Мөнгө хулгайлаад дараагийн сонгуульд ялдаг тогтолцоог нурааж байж энэ асуудлыг цэгцэлнэ.

АСУУЛТ: Манай улс ардчиллын индексээр ухарсан. Та намаа хэрхэн яаж цэгцлэх вэ? 

Бөхчулууны Пүрэвдорж:

-Шударга сонгууль явуулах, хэвлэлийн эрх чөлөөг хангах, шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх, иргэдийн эрх чөлөө, оролцоог хангах, авлигын эсрэг тэмцэхгүй байна. Эдгээр шалтгаанууд Монголын хөгжилд саад болж байна. Авлигатай алагчлан тэмцэж байна. Үүний эсрэг бид ажиллах ёстой.

Бархүүгийн Отгонбат:

-Олон улсын байгууллагын судалгаагаар манай улс авлигын индексээр180 улсаас 114 дүгээр байрт  жагссан. Энэ бол уул уурхайн баялагийг эзэмшиж байгаа цөөн тооны хүмүүст их хэмжээний баялаг төвлөрснөөс болсон. Уул уурхайгаас олсон баялагаа боловсролын салбарт оруулах ёстой. Боловсролын салбар босч байж чинээлэг дундаж давхарга бэхжинэ. Монгол мөрөөдлийг тодорхойлох нь эх орондоо сайхан амьдрах боломж гэж үзнэ. Сонгууль, улс төрийн тогтолцоо авлигажаад байгаа учраас, иргэдийн сонгох эрхийг худалдаж аваад байгаа учраас иргэд төрд итгэхээ больж байна. Улс төрийн тогтолцооны шинэчлэл, баялагийн тэгш бус байдлыг шийдэхгүйгээр бид урагшлахгүй.

Одонгийн Цогтгэрэл:

-Монголчууд ардчилсан тогтолцоог зөв гэж үздэг гэсэн судалгаа байсан. Гэхдээ тэдний хэмжээний хүн амьдралдаа сэтгэл хангалуун бус байдаг гэсэн судалгаа бий. Гэтэл яагаад АН ялагдаад байна вэ гэвэл ард түмний 30 хувь нь ядууралд өртсөн, мөн 30 хувь нь ядуурлын шугамд ойр байгаагаас шалтгаалж байна. Тиймээс маш том бодлогын өөрчлөлтүүдэд зориг гарган зогсох ёстой. Халамжаар ядуурал буурдаггүй. Хөдөлмөрөөр буурах ёстой. Үүнийг АН хийж чадна. Чөтгөрийн тойргийг өөрчилнө.

Жудагийн Баярмаа:

-Ардчилсан гадартай авторитари нийгэм боллоо гэж би нийтлэл бичиж байлаа. Шүүх тогтолцоо, хэвлэлийн эрх чөлөө, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө бүгд хумигдсан. АН засаглаж байхад 54 дүгээр байрт байсан хэвлэлийн эрх чөлөө өнөөдөр 90 дүгээр байрт ортлоо уруудсан. Засаглалын индекс бүр 192 дугаар байрт явж байна. Авлигын индекс ч уруудсан. Төсвийн индекс ч уруудсан. Төсвийн зарцуулалтын индекс ч мөн хойгуур байна. Гадаадын зээл тусламж авчихаад тайлан тавьдаггүй. Цаана нь авлига явж байна гэж үзээд тухайн улсад итгэх итгэл унадаг.

LIVE мэдээ
Эхнээс
Сүүлээс

21:44, 2025-08-30

Улсын хөгжилд хамгийн их саад тотгор үзүүлж буй зүйл бол авлига. Хамгийн ноцтой нь Монгол Улс дайн байлдаантай газруудын хэмжээнд хүрсэн

АСУУЛТ: Авлига, хулгайтай хэрхэн тэмцэх вэ. Популис хийхгүйгээр үүнийг шинэчилж чадах уу?  

May be an image of 1 person and text

Одонгийн Цогтгэрэл:

-АН 35 жилийн хугацаанд олонх болж ялж байсангүй. Харин олуулаа болж байсан. Дийлэнх хугацаанд нэг нам эрх барьсан. Аргентин улсын жишээг харахад зүүний популизмд нирвэгдсэн улсыг хэрхэн засварлах вэ гэдгийг харуулж чадаж байна. Иргэн төвтэй, бизнес төвтэй нам байх, улмаар татварыг бууруулж, иргэдэд боломжийг илүү олгож байж л шинэчилэл ирнэ. Энэ бол “эрүүл популизм” юм.

May be an image of 1 person, newsroom and text

Бархүүгийн Отгонбат: 

-Сингапурын жишээг ярья. Ур чадвартай, мэдлэг боловсролтой бол төрийн албанд ажилла. Үнэнч шударга бол төрд ажилла. Авлига авсан хүмүүстэй хариуцлага тооцож байж л энэ асуудлыг шийднэ. Өнөөдөр авлигатай тэмцэж чадахгүй байна. Авлигыг үгүй хийе гэвэл хариуцлагын тогтолцоог зоригтой бий болгох ёстой. Монголын ирээдүйд итгэх итгэлийг бий болгох хэрэгтэй.

May be an image of 1 person and text that says '糖 2'

Бөхчулууны Пүрэвдорж: 

-МАН өнгөрсөн 9 жилийн хугацаанд ард түмний боломжийг хулгайлсан. Тэдний хийсэн олон хулгайг олон нийт тод санаж байгаа байх. Олон тэрбумаар улс орноо хохироочихоод цөөхөн хэдэн төгрөгөөр торгуульсан болж нэр төдий өнгөрдөг болсон. Өнөөдрийн эрх баригчид нэгэндээ хариуцлага тооцож чадахгүй юм байна. АН төрийн эрхийг баривал өнөөдрийн бүх хулгайг илчилж, хариуцлага тооцох болно. АН-ыг ялуулж байж Монголд энэхүү өөрчлөлт бий болно.

May be an image of 1 person and text

Жудагийн Баярмаа: 

-Улсын хөгжилд хамгийн их саад тотгор үзүүлж буй зүйл бол авлига. Хамгийн ноцтой нь Монгол Улс дайн байлдаантай газруудын хэмжээнд хүрсэн. Төрийг цомхон болгох хэрэгтэй. Давхардсан олон орон тоог хасч, цахимжуулах ёстой. Төсвийн ил тод байдал авлигыг устгах боломж юм. Саяхан УИХ-ын гишүүдэд хүртэл сонгуулийн авлигын хэмжээний асуудал яригдсан. Энэ бол ноцтой зүйл. Дуусдаггүй бяслаг, дуусдаггүй хогны үйлдвэр бол авлигын том жишээ. Сонгуульд асар их мөнгө зарцуулж байгаа нь авлигыг устгах биш, томруулах шалтгаан.

21:39, 2025-08-30

Одоогийн нийслэлийн болдлого бол хорт хавдрыг эдгээх биш, аргалах бодлого барьж байна

АСУУЛТ: Нийслэл бол том хот. Олон асуудал байна. Сүүлийн гурван сонгуульд Ардчилсан нам нийслэлд ялагдсан. Үүнийг хэрхэн дүгнэж байна. Нийслэлд тулгамдсан асуудлыг хэрхэн шийдэх вэ?  

May be an image of 1 person, dais and text

Жудагийн Баярмаа:

-Бодлогын шийдэл гаргахдаа үндсэн үзэл баримтлалаа гээх, түүн дээрээ хатуу тууштай байгаагүйгээс болсон алдаа. Хотын үзэл баримтлалыг, хөгжлийг зөв тодорхойлж сонгогчиддоо зөв, бүрэн ойлгуулах ёстой. Төрийн бүтэц үр ашиггүй байна. Эрх баригчид төрийн алба ашиглаж халамжийн тогтолцоог байгуулсан. Хавтгайруулж тараасан халамжаараа МАН-ын бүтцийн нэг хэсэг болж нийслэлийн иргэд АН-ыг сонгох бололцоогүй чөтгөрийн тойрогт оруулсан. Үүнийг халах хэрэгтэй.

May be an image of 1 person and text

Бөхчулууны Пүрэвдорж: 

-МАН 35 жилийн хугацаанд 31 жилд нь Улаанбаатарт засагласан. Газрыг төлөвлөлтгүй зарсан, түгжрэл бий болгосон. Утаа бол цэвэр ядуурлын үр дүн. МАН иргэдийнхээ боломжийг татвараар хулгайлж, иргэдээ ядууруулсан. НИТХ-ын хурал бол нийслэлийн парламент. Засаг даргадаа хяналт тавих ёстой байтал тэдний 80 хувь нь ЗДТГ-ынхаа дор очоод ажиллаж байна. Нутгийн өөрөө удирдах ёсны зарчим алдагдсан. Нийслэлийн Засаг даргыг иргэдээс сонгодог болох ёстой.

May be an image of 1 person and text

Бархүүгийн Отгонбат:

-Улаанбаатарт хоёр том асуудал байна. Утаа бол хорт хавдартай адил. Одоогийн нийслэлийн болдлого бол хорт хавдрыг эдгээх биш, аргалах бодлого барьж байна. Иргэдийн орлогыг нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлэх ёстой. Орон сууцжуулахгүйгээр утааны асуудлыг шийдэх боломжгүй. Түгжрэл бол дараагийн том асуудал. Улаанбатарчуудын бүтээмжийг маш ихээр доройтуулж байна. Өнөөдөр засаг барьж байгаа хүмүүсийн “Монгол хүнийг ганцхан машинтай байх ёстой” гэдэг бодлого нь том доромжлол. Эрх чөлөөнд нь халдаж байгаа явдал. Бизнес эрхлэгчдийг дээрэлхэж байна. ТҮЦ-ийн жишээ бол үүний баталгаа. Энгийн хүмүүсийн орлого олох боломжийг хулгайлаад байгааг АН шийдэж чадна.

May be an image of 1 person and text

Одонгийн Цогтгэрэл:

-Бид яагаад нийслэлд ялагдав? Үүний цаад шалтгаан бол Улаанбаатарын залуус болон бизнесүүдийн талд бид үзэл санаан дээрээ тууштай зогсоогүйн шалтгаан. МАН-ын үнэмлэхүй засагласан жилүүдэд юу болов? Ардын намд эрх мэдэл, төсөв мөнгө дутаагүй. Хандлага маш ихээр дутаж байна. Хөгжил бол замын хашлага солихоос илүү хүндээ чиглэсэн, хүнээ тойрсон бодлого хэрэгжүүлэх хандлагаас шалтгаална.

#онцолсон, #live, #ан, #livetext, #АН-ын даргад нэр дэвшигч,