АНУ-ын Миннеаполис хотын католик сүмд лхагва гарагт зэвсэгт халдлага гарч, хоёр хүүхэд амиа алдаж, 17 хүн гэмтсэн байна. Сүмд мөргөл болж, сурагчид, хүмүүс дүүрэн байх үед энэхүү халдлага гарчээ. Хэргийг 23 настай, Робин Уэстман гэгч үйлдсэн бөгөөд тэрбээр халдлагын дараа өөрийгөө буудаж амиа егүүтгэсэн байна.

Миннеаполисын цагдаагийн дарга Брайан О’Хара “Сүмд мөргөл үйлдэж байсан хүүхдүүд болон гэмгүй хүмүүс рүү ийнхүү гал нээсэн нь аймшигт үйлдэл, ойлгомжгүй хэрцгийлэл юм” хэмээн мэдэгдэв. Халдлагын шалтгаан тодорхойгүй бөгөөд АНУ-ын Холбооны мөрдөх товчоо үүнийг шашны эсрэг терроризм, үзэн ядалтын гэмт хэрэг байж болзошгүй гэж үзэн мөрдөн шалгаж байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хохирогчдын ар гэрт гүн эмгэнэл илэрхийлж, Цагаан ордонд Америкийн төрийн далбааг хагас буулгах шийдвэр гаргалаа. 

Эх сурвалж: BBC

#АНУ, #Халдлага,