АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гаргасан Энэтхэгээс импортолж буй бараанд 50 хувийн тариф ногдуулах шийдвэр өнөөдрөөс буюу наймдугаар сарын 27-ноос хэрэгжиж эхэллээ. Ингэснээр Энэтхэг хамгийн өндөр татвар төлөгч орнуудын нэг болж байна. 

Ерөнхий сайд Нарендра Моди үг дотоодын үйлдвэрлэлийг дэмжихийг уриалан, жижиг бизнес эрхлэгчдэд дэлгүүрийнхээ гадна “Made in India” гэсэн самбар байрлуулахыг санал болгожээ. Тэрээр “Бид өөрсдөө үйлдвэрлэж, өөрсдөө хэрэглэж чадна. Энэ бол аргагүйдсэндээ биш, бахархалтайгаар хийх сонголт” хэмээн мэдэгдсэн байна.
Мөн Моди нийтдээ 20 тэрбум ам.долларын өртөг бүхий нэмэгдсэн өртгийн албан татварын шинэчлэл хийхээр төлөвлөж байна. Энэ нь иргэдийн хэрэглээг дэмжиж, эдийн засгийн өсөлтийг хамгаалахад чиглэнэ гэж Засгийн газар үзэж буй.

Гэсэн ч Энэтхэгийн экспортын гол салбарууд цохилтод орж, олон сая хүн ажилгүй болох эрсдэл үүсээд байгаа юм. 

Эх сурвалж: BBC 

#Дональд Трамп, #Энэтхэг, #Трампын тариф,