Таксины жолоочоос болж хөгжлийн бэрхшээлтэй болсон гэх иргэн П.Ганцацрал Дээд шүүхийн гадна мэдээлэл өглөө. Тэрээр: 

"2024.02.25-ны шөнө зээгийнхээ памперсийг авахаар такси бариад дэлгүүр явах замдаа хэрцгий балмад аймшигтай жолоочид зодуулж, доромжлуулж -27 хэмийн хүйтэнд ухаан балартсан байдалтай хээр хаягдаж хөл гараа хөлдөөж хөдөлмөрийн чадвараа 70% алдаад 1 жил 6 сарын нүүрийг үзэж байна. Энэ урт хугацаанд энэ хэрэг шийдэгдэхгүй тэр хүн дүрст араатан нэмж олон хүчирхийллийг үйлдсээр бидний дунд сул чөлөөтэй явж байна. Энэ хугацаанд айдас хүйдэс ,өвдөлт тарчлаан ,сэтгэл гутрал дунд манай гэр бүл амьдарч байна. 5 удаагийн шүүх хурал болсон боловч ямар ч шийдвэрт хүрэхгүй хойшилсоор байгаагаас харахад энэ хүний ард ямар нэгэн эрх мэдэлтэй хүн байгаа гэж хардаж байна. Биднээс уучлалт гуйх битгий хэл дугаараа нууцлан дарамталж шүүхийн өмнө илт гутаан доромжилж, үндэслэлгүйгээр гүтгэж, юу ч олж долоож чадахгүй гэх мэт дээрэнгүй бах таваа хангасан байдлыг байнга үзүүлж байна" гэв. 

Гэрэл зургийг MPA.mn

#live, #Таксины жолоочоос болж хөгжлийн бэрхшээлтэй болсон гэх иргэн н.Ганцацрал,