Энэтхэгийн бүрэн эрхт байдал, аюулгүй байдалд заналхийлсэн, худал үзэл суртал түгээсэн гэх 25 номыг Кашмирт хориглож байгаагаа тус улсын эрх баригчид мэдээллээ. Хориглосон номын жагсаалтад Букерийн шагналт зохиолч, идэвхтэн Арундати Рой, хуульч А.Нурани, улс төр судлаач Сумантра Бозе, түүхч Виктория Скофилд зэрэг олон улсад нэр хүндтэй судлаачдын бүтээлүүд багтжээ. Эдгээр бүтээлийг эзэмшин хадгалсан, худалдаалсан тохиолдолд багадаа 3-7 жил, цаашлаад бүх насаар нь хорих ял оноох оноох болж байна. 
Энэ шийдвэрийн дагуу бүсийн цагдаагийн алба хаагчид номын дэлгүүрүүд, хэвлэлийн худалдаа эрхлэгчдэд шалгалт хийж, хориглосон бүтээлүүдийг хураан авч байна. 

Бүтээл нь хоригт өртсөн зохиолч Сумантра Бозе “Зохиол туурвилыг маань гүтгэж буй үйлдэл” хэмээн мэдэгдэж, зөрчил, зэвсэгт мөргөлдөөнийг тайвнаар шийдвэрлэх зарчмыг баримталдаг судлаач гэж өөрийгөө тодорхойлжээ. 

Сүүлийн жилүүдэд Энэтхэгийн Засгийн газар Кашмирт засаглалын хяналтыг чангатгаж, өөрсдөд нь шүүмжлэлтэй хандсан хэвлэл мэдээлэл, зохиолч, эрдэмтдийн дуу хоолойг дарах оролдлого хийсээр иржээ. Энэ тухайд Кашмирын шашны удирдагч Мирвайз Умар Фарук “Түүхийг үгүйсгэж, ард түмний дурсамжийг өөрчилж чадахгүй” хэмээн мэдэгджээ. 
Энэтхэгт ном хориглох тохиолдол харьцангуй ховор ч Ерөнхий сайд Нарендра Модигийн засаглалын үед тусгаар тогтносон хэвлэл мэдээлэл, сэтгүүлчдийг дарах, сургалтын хөтөлбөрт өөрчлөлт оруулж, түүхийг дахин бичих оролдлого нэмэгдэж буйг ажиглагчид анхааруулж байна.

Эх сурвалж: AP

#Энэтхэг, #Кашмир, #ном зохиол,