Гэрэл зургийг MPA.mn

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон Засгийн газрын 2025 оны 21 ба 86 дугаар тогтоолын дагуу баригдах Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын төслийн нээлт 2025 оны 04 сарын 25-нд болсон билээ.

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын төслийн ач холбогдол:

•    Төмөр замын бүтээн байгуулалтын хугацаанд 3000 орчим түр ажлын байр шинээр бий болох ба төслийг хэрэгжүүлснээр 420 хүн шинээр байнгын ажлын байраар хангагдана.
•    Төсөл хөрөнгө оруулалтаа нөхөх 10 жилийн хугацаанд Монгол Улсад нийт 294.8 тэрбум төгрөгийн татвар төлнө.  
•    Төсөл хэрэгжсэнээр жилд өссөн дүнгээр Нийслэл орчмын томоохон ачааны терминалууд руу тээвэрлэгдэх 20 сая.тн хүртлэх ачааг Улаанбаатар хотод оруулахгүй шинээр баригдах Тээвэр логистикийн төв рүү тээвэрлэхээр төлөвлөж байна. Ингэснээр Нийслэлд төмөр зам, автозам огтлолцдог гармууд дээр галт тэрэгний хөдөлгөөнд зориулж хоногт дунджаар 144 минут авто замын хөдөлгөөн хаадаг хугацааг 120 хүртэл минутаар багасгах боломж бүрдэж автозамын түгжрэлийг бууруулахад зохих хувь нэмэр оруулна. 
•    Салбар төмөр зам ашиглалтад орсон эхний жилээс 3.5 сая тонн ачаа, цаашлаад жил тутам өсөн нэмэгдсэн дүнгээр 20 сая тонн хүртэл ачаа тээвэрлэхээр тооцсон. Энэ нь хоногт дунджаар 316 – 1800 орчим том оврын авто машиныг Нийслэлийн хөдөлгөөнд оролцуулахгүй байх боломжтой юм.  
•    Нийслэл Улаанбаатар хотын авто замаар хүнд даацын автомашин ачаа, бараа тээвэрлэх үйлчилгээг багасгаж, авто замын насжилтыг уртасгах, замын засвар үйлчилгээний зардал, агаар болон орчны бохирдлыг бууруулах ач холбогдолтой. 

Төслийн барилга угсралтын бүхий л шатанд туслан гүйцэтгэгчээр үндэсний 70 гаруй компани ажиллаж байгаа нь Монголчууд өөрсдөө төмөр замаа барьж чаддаг  болсныг илтгэж байна. Мөн төслийн эхний үе шатны 87 км төмөр замыг барихад 850 орчим тэрбум төгрөгийг зарцуулах ба энэ хэмжээгээр төслийн хөрөнгө оруулалтын үр өгөөжийг дотоодын аж ахуйн нэгжүүд хүртэх зэрэг ач холбогдолтой юм. 

Төслийн техник, эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд:

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн  төмөр зам нь  “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Багахангай өртөөнөөс салаалж Төв аймгийн Сэргэлэн сумын нутгаар дайрч Хөшигийн хөндий хүртэл 87.2км, Хөшигийн хөндий-Шувуун фабрикийн чиглэлд 15.6км, нийт 102.8 км урт үргэлжилнэ. Төмөр замыг 3 өртөө, 4 зөрлөгтэй байхаар төлөвлөж байна. 
Салбар төмөр замаар 2025-2027 онд жил тутам 3.5 сая тонн ачаа, 2028 онд 7 сая тонн ачаа, 2029-2030 онд жил тутам 15 сая тонн ачаа, 2031-2039 онд жил тутам 20 сая тонн ачаа тус тус тээвэрлэхээр тооцоолсон. Тус төсөл нь хөрөнгө оруулалтаа 10 жилийн  хугацаанд нөхөж нийт 1.3 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллана.

Төслийн барилгын ажлын явц:
Барилга угсралтын ажил 2025 оны 04 дүгээр сарын 25-нд Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ биечлэн очиж нээлт хийснээр албан ёсоор эхэлж, өнөөдрийн байдлаар далан байгуулах ажил 58,12%, ухмал хийх ажил 69,79%, гүүрийн ажил 65,4%-ийн гүйцэтгэлтэй байна. 

#онцолсон, #live, #Ерөнхий сайд Г.Занданшатар, #Багахангай-Хөшгийн хөндий чиглэлийн салбар төмөр зам,