АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Канадын бараа бүтээгдэхүүнд 35 хувийн татвар ногдуулсан билээ. Тэгвэл үүнтэй холбоотйогоор Канадын Ерөнхий сайд Марк Карни мэдэгдэл хийж, Трампын шийдвэрт сэтгэл дундуур байгаагаа илэрхийллээ. 
Цаашид тус улсын Засгийн газар ажлын байраа хадгалах, аж үйлдвэрийнхээ өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, Канадын бараа бүтээгдэхүүнийг худалдан авах экспортын зах зээлээ төрөлжүүлэх арга хэмжээ авна гэж тэрбээр онцлов.

АНУ-ын татварын шинэ бодлогын улмаас Канадын мод бэлтгэл, ган, хөнгөн цагаан болон автомашины үйлдвэрлэл зэрэг салбарт хохирол учрах төлөвтэй байна. 
Нөгөө талаас, АНУ-д томоохон асуудал болж буй фентанил хэмээх мансууруулах бэлдмэлийн нийлүүлэлтэй холбоотойгоор Марк Карни байр сууриа мөн илэрхийлжээ. Тэрбээр “АНУ-д нийлүүлж буй фентанилийн ердөө нэг хувь нь Канадаас орж ирдэг. Гэхдээ бид фентанилийн аюулыг таслан зогсоож, хоёр орны ард иргэдийн амь насыг аврахын тулд АНУ-тай хамтран ажилласаар байх болно” гэв.

Эх сурвалж: The Guardian 

#Канад, #АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп,