Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хамтарсан "Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх төсөл"-ийн хүрээнд Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо Удирдлагын акедемийн гудамж “Хүннү 2222” хотхоны замын хойд талд “Хангилцаг” ХХК дулааны магистраль /ДХ116-А10-ДХ116-А16 хүртэл/ шугамын барилга угсралтын ажил гүйцэтгэж байна. Гэвч ажил гүйцэтгэх үеэрээ “Жапан таун”-ы автобусны буудлаас баруун тийш 120 метр орчим урт зайд авто замын хажуугийн шар хуайс моддыг сүйтгэжээ. Тиймээс шугамын ажил гүйцэтгэхдээ ногоон байгууламжийг зөвшөөрөлгүй тайрч устгасан “Хангилцаг” ХХК-д хариуцлага ногдуулна.

Тодруулбал, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2007 оны 18 дугаар тогтоол "Улаанбаатар хотын ногоон байгууламжийн ашиглалт хамгааллын ажлын хүрээнд баримтлах журам"-д зааснаар хотын ногоон байгууламжид учруулсан хохирлыг арилгуулж, арга хэмжээ авахаар ажиллаж байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

#“Хангилцаг” ХХК, #хариуцлага тооцов,

Зочин 66.181.161.113
2025-07-31
Дулааны шугам дээр мод тариачихаад ямар арга хэмжээ авах ёстой гэж
Хариулах