Ипотекийн даатгалын шинэчилсэн зохицуулалт энэ оны наймдугаар сарын 1-ний өдрөөс буюу маргаашнаас эхлэн мөрдөгдөж эхлэх юм.

Үүнтэй холбоотойгоор иргэд, олон нийтийн дунд ойлгомжгүй, төөрөгдөл үүсгэж байсан асуудлыг тодорхой болгох зорилгоор Санхүүгийн зохицуулах хорооноос урт хугацааны даатгагч болон даатгалын зуучлагчийн үйл ажиллагаа эрхэлж байгаа арилжааны банкнуудад дараах арга хэмжээг авч ажиллахыг үүрэг болголоо гэж мэдээллээ.
Үүнд:
-Ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын үндсэн эрсдэлийн хүрээнд эрсдэл учрах шалтгаан, нөхцөлийг зээлдэгч, даатгуулагч нар сайн дураар, чөлөөтэй сонгох боломжийг бүрдүүлэх,
-2025 оны наймдугаар сарын 1-ний өдрөөс өмнө байгуулсан ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээний нөхцөлийг дордуулахгүй /даатгалын хураамжийг нэмэгдүүлэхгүй, бусад нөхцөлийг дордуулахгүй/-гээр даатгалын бүтээгдэхүүний сонголтыг даатгуулагчид олгох,
-2025 оны наймдугаар сарын 1-ний өдрөөс өмнө байгуулсан ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээний хугацаа дуусгавар болох хүртэл тус гэрээ хүчинтэй байх талаар даатгуулагчид мэдээлж ажиллах,
-Зээлдэгч даатгуулагч нарт уг даатгалын бүтээгдэхүүн, үйлчилгээний нөхцөл, онцлог, ач холбогдлыг тогтмол танилцуулж ажиллах.
Мөн Ипотекийн даатгалын шинэчилсэн зохицуулалтын дагуу зээлдэгч, даатгуулагч нар учирч болзошгүй эрсдэлээс хамгаалах өөрт тохирсон даатгалын бүтээгдэхүүнийг чөлөөтэй сонгох боломжтой байна гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.
Ипотекийн даатгалын шинэчилсэн зохицуулалтын тухайд
Санхүүгийн зохицуулах хорооны 2025 оны 66 дугаар тогтоолын дагуу 2025 оны наймдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн ипотекийн зээлдэгчийн амь насны даатгалыг зөвхөн урт хугацааны даатгалын компаниар хийлгэх зохицуулалт хэрэгжиж эхэлнэ.
Энэ нь ипотекийн зээл шинээр авч буй иргэд болон одоогийн даатгалын гэрээний хугацаа дуусаж, сунгах тохиолдолд урт хугацааны амь насны даатгалын бүтээгдэхүүнд хамрагдах шаардлагатай болох аж.
Одоогийн нөхцөлд зээлдэгч иргэд ердийн даатгалын үйлчилгээг сонгосон учраас энэ нь зөвхөн гэнэтийн ослоор хамгаалагдсан байдаг. Гэтэл иргэдийн нас баралтын голлох шалтгаан нь өвчний шалтгаантай байна. Тиймээс хамгийн түгээмэл тохиолддог цус харвалт, хорт хавдрын өвчлөл үүссэн үед даатгал үйлчлэхгүй болдог гэсэн үг.

Гэрэл зургийг MPA.mn
Ипотекийн зээлтэй иргэдийн санхүүгийн эрсдэл нь зөвхөн орлогын тогтвортой байдлаас гадна эрүүл мэндтэй шууд холбоотой. Хэрвээ өвчний улмаас зээлдэгч нас барсан тохиолдолд нөхөн төлбөр авч чадахгүй бол зээлийн үлдэгдлийг хамтран зээлдэгч төлөх үүрэг хүлээдэг. Хэрэв төлж чадахгүй бол орон сууц хураагдаж, ар гэр нь санхүүгийн дарамтад орж, байргүй болох эрсдэлтэй.
Харин урт хугацааны амь насны даатгал нь даатгалын гэрээний хүчинтэй хугацаанд зээлдэгчид эрсдэл учирсан тохиолдолд зээлийн үлдэгдэл дүнгээр нөхөн төлбөр олгох амь даатгалын бүтээгдэхүүн юм. Тодруулбал, гэрээний дагуу аливаа өвчлөл, тэр дундаа архаг хууч өвчин, хорт хавдар, мөн гэнэтийн осол зэрэг шалтгааны улмаас зээлдэгч нас барсан, хөдөлмөрийн чадвараа 70% болон түүнээс дээш хугацаагүй алдсан тохиолдолд даатгалын компани нь таны зээлийн үлдэгдлийг бүрэн нөхөн төлж, таныг болзошгүй эрсдэлээс сэргийлнэ.
Энэхүү даатгал нь гадны компанийн давхар даатгалд хамрагдаж байгаа гэдэг утгаараа нөхөн төлбөрийг найдвартай авах боломж бүрдэж буйн дээр цаг хугацаа, газар зүйн хязгаарлалтгүйгээр дэлхий дахинд 24 цагийн турш таныг хамгаалах юм. Түүнчлэн даатгалын хураамжийг нэг удаа эсвэл жил бүр зэрэг өөрт тохирох нөхцөлөөр төлөх боломжтой бөгөөд таны нас, хүйс, зээлийн хугацаа зэргээс хамааран зөвхөн танд зориулсан хураамж тооцоолдог онцлогтой.