ОХУ-ын зүүн хэсгийн Амур мужид зорчигч тээврийн АН-24 онгоц осолдож, 50 орчим хүн амиа алдсан байж болзошгүй тухай орон нутгийн Онцгой байдлын албанаас мэдээлжээ. 1976 онд үйлдвэрлэсэн, бараг 50 жилийн настай уг онгоцыг Сибирийн “Ангара” агаарын тээврийн компани ашигладаг байсан бөгөөд Благовещенск хотоос Тында руу чиглэн нисэж яваад холбоо тасарсан байна.
Онгоцонд 43 зорчигч, тэр дундаа таван хүүхэд, багийн зургаан гишүүн байсан бөгөөд тэд бүгд амь эрсэдсэн байж магадгүй гэнэ. Онгоцны багтай холбоо тасарсны дараа эрлийн ажиллагааг эхлүүлж Тында хотоос 15 км зайтай уулын бүсэд шатаж буй сэгийг нь илрүүлсэн аж. Ослын газар руу аврах багийнхныг илгээсэн бөгөөд цаашид илүү дэлгэрэнгүй мэдээллийг хүргэнэ гэдгээ Онцгой байдлын албаныхан мэдэгдлээ.
Эх сурвалж: Reuters

#Онгоцны осол, #ОРос, #АН-24 онгоц,

Эрдэнэт-Овоо:
USD | 3557