НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага буюу ЮНЕСКО-гоос гарч буйгаа АНУ-ын Төрийн департамент зарлалаа. Өнөөгийн даяарчлалын хандлага нь АНУ-ын баримталж буй “America First” бодлоготой зөрчилдөж байгаа тул ийм шийдвэр гаргаснаа Вашингтон онцолж, 2026 оны арванхоёрдугаар сараас тус байгууллагаас гарахаа мэдэгдэв. ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Одри Азуле энэ шийдвэрийг урьдчилан таамаглаж байснаа мэдэгдэхийн зэрэгцээ харамсаж байгаагаа илэрхийлсэн. 

Тэрбээр "Энэ шийдвэр нь олон улсын хамтын ажиллагааны суурь зарчмуудыг зөрчиж байна. Америк дахь ЮНЕСКО-гийн түншүүдэд, мөн бидний хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдэд сөргөөр нөлөөлж болзошгүй юм" хэмээлээ. АНУ өмнө нь 2017 онд буюу Дональд Трамп Ерөнхийлөгч байх үед ЮНЕСКО-гоос гарч байсан ч Жо Байден Төрийн тэргүүн болоод уг шийдвэрийг хүчингүй болгож, гишүүнчлэлээ сэргээсэн юм.

Парист төвтэй ЮНЕСКО нь 194 орны гишүүнчлэлтэй бөгөөд дэлхийн өвд бүртгэдэг үйл ажиллагаагаараа олон нийтэд танигдсан байгууллага. Тэд нийт төсвийнхөө найман хувийн АНУ-ын санхүүжилтээр бүрдүүлдэг. 

Эх сурвалж: BBC

#онцолсон, #АНУ, #ЮНЕСКО,