ҮСХ-оос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны эхний хагас жилийн гүйцэтгэлийг танилцуулж байна.

2025 оны хагас жилийн байдлаар.

Хүн ам

Улсын хэмжээнд 2025 оны эхний хагас жилд 26 799 эх амаржиж, 27 001 хүүхэд төрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс амаржсан эхийн тоо 1 836 (6.4%), төрсөн хүүхдийн тоо 1 845 (6.4%)-аар тус тус буурчээ. 1000 хүнд ногдох төрөлт 7.8, нас баралт 2.5, ердийн цэвэр өсөлт 5.3 байна.

Хөдөлмөр

Манай улсад 2025 оны 2 дугаар улирлын байдлаар гадаадын 103 улсын 21.0 мянган иргэн хөдөлмөрийн гэрээгээр цалин хөлс, орлого олох зорилгоор хөдөлмөр эрхэлж, мөн цалин хөлс, орлого олох зорилгогүйгээр сайн дурын ажил хийж байна. Ажил эрхэлж буй гадаад иргэдийн тоо өмнөх оны мөн үеэс 5.4 (34.6%) мянган хүнээр, өмнөх улирлаас 11.1 (2.1 дахин ) мянган хүнээр өссөн байна.

Нийгмийн даатгал, халамж

Нийгмийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр нийгмийн даатгалын сангийн орлого 2025 оны эхний хагас жилд  3 220.5 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 390.7 (13.8%) тэрбум төгрөгөөр өссөн байна. Нийгмийн даатгалын сангийн орлого өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн орлого 295.1 (11.9%) тэрбум төгрөгөөр, тэтгэмжийн даатгалын сангийн орлого 42.5 (23.9%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна. Нийгмийн даатгалын сангийн зарлага 2025 оны эхний хагас жилд 2 903.2 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 468.3 (19.2%) тэрбум төгрөгөөр өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн зарлага  408.4 (18.3%) тэрбум төгрөгөөр, тэтгэмжийн даатгалын сангийн зарлага 31.2 (27.3%) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.

Эрүүл мэндийн даатгал

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын мэдээгээр 2025 оны эхний хагас жилд  эрүүл мэндийн даатгалын сангийн орлого 1 153.4 тэрбум төгрөг, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний багцын зардал 1 251.0 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн  үетэй харьцуулахад орлого 199.5 (20.9%) тэрбум төгрөгөөр, зардал  118.6 (10.6%) тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдсэн байна.  Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний багцын зардал нийт орлогоос 97.6 (8.5%) тэрбум төгрөгөөр давсан байна.

Оюуны өмч

Оюуны өмчийн газрын мэдээллээр улсын хэмжээнд 2025 оны эхний хагас жилд шинэ бүтээл болон бүтээгдэхүүний загварын патент авахаар 311 иргэн, хуулийн этгээд мэдүүлэг гаргасан нь өмнөх оноос 45 (16.9%)-аар өсжээ.

Гэмт хэрэг

Бүртгэгдсэн гэмт хэрэг 2025 оны эхний хагас жилд   26 706 болж, өмнөх оны мөн үеэс 6 199 (30.2%)-өөр өсжээ. Нийт бүртгэгдсэн гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс өсөхөд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 4 541 (37.0%), хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 954 (75.8%)-өөр өссөн нь голлон нөлөөлжээ.

Мөнгө, зээл

Mөнгөний нийлүүлэлт (M2) 2025 оны 6 дугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 43.0 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 1.5 (3.7%) их наяд төгрөгөөр өсөхөд төгрөгийн хадгаламж 2.9 (15.0%) их наяд төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.  

Төсөв

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2025 оны эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлээр 14.0 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 914.4 (6.1%) тэрбум төгрөг, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 13.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 983.3 (6.9%) тэрбум төгрөгөөр тус тус буурсан байна.

Гадаад худалдаа

Монгол Улс 2025 оны эхний 6 сард нийт 145 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 12.1 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүнээс экспорт 6.6 тэрбум ам.доллар, импорт 5.5 тэрбум ам.долларт хүрч, тэнцэл 1.1 тэрбум ам.долларын ашигтай гарчээ. 
Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 1.2 (8.7%) тэрбум ам.доллар, экспорт 1.3 (16.6%) тэрбум ам.доллар, тэнцэл 1.5 (58.1%) тэрбум ам.доллароор тус тус буурч, импорт 150.1 (2.8%) сая ам.доллароор өссөн байна.

Хэрэглээний үнэ

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2025 оны 6 дугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 8.2 хувиар, өмнөх сараас 0.2 хувиар тус тус  өссөн байна. 2025 оны 6 дугаар сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад улсын хэмжээнд барааны бүлгийн үнэ 5.4 хувь, үйлчилгээний бүлгийн үнэ 16.9 хувь, хүнсний бүлгийн үнэ 5.5 хувь, хүнсний бус бүлгийн үнэ 9.3 хувиар тус тус өссөн байна.  

Мал аж ахуй

Улсын хэмжээнд 2024 оны эцэст тоологдсон төллөх насны нийт 26.7 сая хээлтэгч малын 21.1 сая (79.2%) нь 2025 оны эхний хагас жилийн  байдлаар төллөсөн байна. Эм хонины 9.8 сая буюу 83.0 хувь, эм ямааны 8.5 сая буюу 79.5 хувь, ингэний 84.0 мянга буюу 45.1 хувь,  үнээний 1.5 сая буюу 69.7 хувь, гүүний 1.2 сая буюу  66.6 хувь нь төллөсөн байна.

Газар тариалан

Улсын хэмжээнд 2025 оны 6 дугаар сарын  байдлаар 554.2 мянган га талбайд тариалалт хийснээс үр тариа 302.3 мянган га-д, техникийн ургамал 144.9 мянган га-д, таримал тэжээлийн ургамал 69.3 мянган га-д, хүнсний ногоо 14.3 мянган га-д, төмс 13.4 мянган га-д тус тус тариалсан байна.

Аж үйлдвэр

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлээр 18.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 532.0 (2.8%) тэрбум төгрөгөөр буурлаа. Үүнд уул уурхай олборлолт 1.1 (7.5%) их наяд төгрөгөөр буурсан нь голлон нөлөөлжээ. Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлээр 13.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1 (7.5%) их наяд төгрөгөөр буурахад чулуун болон хүрэн нүүрс олборлолт 2.4 (27.1%) их наяд төгрөг, газрын тос олборлолт 78.9 (13.6%) тэрбум төгрөгөөр тус тус буурсан нь голлон нөлөөлсөн байна.

Аялал, жуулчлал

Манай улсаас гадаад улсад зорчсон иргэд 2025 оны эхний хагас жилд 1 423.1 (давхардсан тоогоор) мянга болж өмнөх оны мөн үеэс 201.0 (16.4%) мянган хүнээр өсөхөд БНХАУ руу зорчсон иргэдийн тоо 174.9 (19.8%), Япон руу 6.4  (30.8%) мянгаар нэмэгдсэн бол ОХУ руу 5.5 (3.7%), БНСУ руу 4.5 (5.2%) мянган хүнээр тус тус буурсан нь голлон нөлөөлжээ.

Аюулт үзэгдэл осол

Аюулт үзэгдэл, ослын тохиолдол 2025 оны эхний хагас жилд 3091 удаа бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 206 (7.1%)-ээр өссөн байна. Тохиолдсон аюулт үзэгдэл, осолд 2025 оны эхний хагас жилийн байдлаар 2880 хүн нэрвэгдсэн байна. Аюулт үзэгдэл, ослын улмаас 2025 оны эхний хагас жилд 32.4 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.

#онцолсон, #live, #ҮСХ,