ОБЕГ-аас ой, хээрийн түймэр болон цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. 

Улсын хэмжээнд өнөөдөр /2025.06.30/ 11:00 цагийн байдлаар 11 ой, хээрийн түймэртэй байгаагаас 7 түймрийг цурамд оруулж, 4 түймрийг унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймаг, Ерөө сум Буурагчин багийн “Даваат” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 320 км, Ерөө сумын төвөөс зүүн урд зүгт 270 км, Мандал сумын төвөөс зүүн хойд зүгт 101 км/ Ой, хээрийн гал түймэр гарч байна гэсэн дуудлагыг 06.24-ний өдрийн 22:33 цагт /06.25-ны өдрийн 08:01 цагт/ хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтэс, Баянгол сум дахь 40 дүгээр анги, нийслэлийн Онцгой байдлын газар, Мод боловсруулах үйлдвэрийн ажилтнууд, орон нутгийн нийт 54 хүн, 6 автомашинтайгаар ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж,  цурамд оруулж, 06.29-ний өдрийн 14:28 цагт бүрэн унтрааж, хүлээлгэн өгсөн.  Урьдчилсан байдлаар ойн гал түймэрт 30 га талбай өртсөн.

Сэлэнгэ аймаг, Ерөө сум Буурагчин багийн “Ялбаг Асгатын-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 325 км, Ерөө сумаас зүүн урд зүгт 270 км, Мандал сумаас зүүн хойд зүгт 60 км/ Ой, хээрийн гал түймэр гарч байна гэсэн дуудлагыг 06.24-ний өдрийн 22:40 цагт /06.25-ны өдрийн 08:01 цагт/ хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь 19 дүгээр анги, Баянгол сум дахь 40 дүгээр анги, нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчид, “Өгөөж Хараа” ХХК-ийн нийт 34 хүн, 2 автомашинтай ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж, 06.28-ны өдрийн 14:07 цагт цурамд оруулж, 06.29-ний өдрийн 09:30 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар ойн гал түймэрт 40 га талбай өртөж шатсан.

Сэлэнгэ аймаг, Хүдэр сум Тарвагатай багийн "Шоргоолж" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд 228 км, сумын төвөөс зүүн урд зүгт 60 км/  Ой, хээрийн гал түймэр гарч байна гэсэн дуудлагыг 06.26-ны өдрийн 16:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх аврах салбар, Дорноговь аймгийн Онцгой байдлын газар, Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, сумын Мэргэжлийн ангийнхан нийт 36 хүн, 4 автомашинтай ой, хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж, 06.28-ны өдрийн 12:34 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна. Урьдчилсан байдлаар ой, хээрийн гал түймэрт 64.4 га талбай өртөж шатсан.

Хэнтий аймаг, Батширээт сум 1 дүгээр багийн “Баруун тас” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 180 км, сумын төвөөс баруун хойд зүгт 120 км/  www.firms.modaps.eosdis.nasa.gov сайтад түймрийн цэг илэрсэн дуудлагыг 06.26-ны өдрийн 13:37 цагт хүлээн авсан. Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж, 06.28-ны өдрийн 15:20 цагт цурамд оруулж, 06.29-ний өдрийн 09:15 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар ойн гал түймэрт 1.32 га талбай өртсөн.

#онцолсон, #live, #обег, #ой хээрийн түймэр,