НИЙГЭМ

Ханын материалд “Ногоон орон сууц” төсөл хэрэгжүүлнэ

Гэрэл зургийг
MPA.mn

НИТХ-ын IX хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Нийслэлийн 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, “Улаанбаатар хотын  ногоон орон сууц төсөл”-ийн тухай, “Улаанбаатар хотын тогтвортой зам тээврийн хөгжил төсөл”-ийг хэлэлцлээ.

“Улаанбаатар хотын  ногоон орон сууц төсөл” нь Сонгинохайрхан дүүргийн зургаадугаар хороо Ханын материалд дөрвөн га газарт баригдах бөгөөд 712 айлын төвлөрсөн хангамж, үйлчилгээнд хамрагдсан, эрчим хүчний хувьд үр ашигтай зарцуулалттай байхаар төлөвлөж буй юм.

Төслийн хүрээнд 31-72 ам метр бүхий 1-3 өрөө 712 айлын орон сууц /есөн давхар есөн барилга/, 292 дулаан зогсоол, 740 ам метр худалдаа үйлчилгээний талбай бий болох юм. Төслийн нийт санхүүжилт 30.2 сая ам.доллар, үүнээс 20 сая ам.долларыг Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас хөнгөлөлттэй зээл хэлбэрээр олгох аж.

Төслийн хүрээнд орон сууцны барилга байгууламж болон холбогдох дэд бүтцийн нарийвчилсан зураг төслийг мөн боловсруулна. Төслийг 2025 он гэхэд дуусгасан байхаар төлөвлөжээ.

Энэхүү төслийг хэрэгжүүлэх нь зүйтэй гэдэгт НИТХ-ын төлөөлөгчид санал нэгдлээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet