Монголын Үндэсний Кино урлагийн зөвлөл, Кино гүүр хөгжлийн холбоо НҮТББ нар хамтран “Хархорум” олон улсын кино наадмыг Монгол улсад кино урлаг үүсч хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан 6-р сарын 27-оос 7-р сарын 02-ны өдрүүдэд 2 дахь жилдээ Улаанбаатар хотноо зохион байгуулна.
Монголын кино урлагийн салбарт гадаадын уран бүтээлчдийн анхаарлыг хандуулах, хамтран ажиллах, дотоодын кино үйлдвэрлэлийг олон улсын жишигт хүргэх зорилгыг хэрэгжүүлэхэд “ХАРХОРУМ” олон улсын кино наадмын үйл ажиллагаа томоохон түлхэц болох зорилготой юм.

Гэрэл зургийг MPA.mn
"Хархорум" олон улсын кино наадмын шүүгчдийн бүрэлдэхүүнд:
Марк Баше - Продюсер /2002 оны Оскарын шагналт/
Кристина Ашенбреннерова - Хөтөлбөр боловсруулагч
Николай Никитин - Кино куратор
Намсрайн Сувд - Жүжигчин /Төрийн соёрхолт, Ардын жүжигчин/
Баттулгын Амарсанаа - Кино шүүмжлэгч
Хархорум” олон улсын кино наадам нь жил бүр онцлог нэгэн сэдэвт анхаарал хандуулах ба тухайн сэдвээр сүүлийн хоёр жилд бүтээсэн уран сайхны кинонуудыг сонгон оролцуулж шилдэг уран сайхны кино, шилдэг баримтат кино, тухайн сэдвийн ивээн тэтгэгчийн нэрэмжит шагнал гэсэн нэр хүндтэй гурван шагналын төлөө өрсөлдүүлэх юм. Мөн наадмыг жил бүр Монголын шилдэг уран бүтээлээр нээх ба наадам нь:
- Уралдаант хэсэг
- Уралдаант бус хэсэг
- Чадавхжуулалтын хөтөлбөр
- Кино үзвэр гэсэн хэсгүүдээс бүрдэнэ.
Түүнчлэн наадмын үеэр 8 улсын 23 киног үзүүлэх ба дэлхийн томоохон кино наадмуудын шагналт уран бүтээлчдийн шилдэг кинонуудыг үзүүлэх бол уралдаант хэсэгт 7 орны 13 кино өрсөлдөж байна. Үүнд: Америк, Франц, Итали, Өмнөд Солонгос, Япон, Вьетнам зэрэг улсуудын шилдэг уран бүтээл багтаж буй билээ.

#онцолсон, #live, #“Хархорум” олон улсын кино наадам,