ОХУ мягмар гарагийн шөнө Украины нийслэл Киев болон бусад хот руу хэдэн зуун дрон, мөн пуужингаар довтолсны улмаас 15 хүн нас барж, орон сууц, сургууль, зам зэрэг дэд бүтцэд их хэмжээний хохирол учирлаа.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский “Орос 440 дрон, 32 пуужин ашиглан довтолсон нь дайн эхэлснээс хойших Киев рүү өгсөн хамгийн аймшигтай цохилтуудын нэг боллоо” хэмээжээ. Мөн “Эдгээр халдлага бол террорист үйлдэл. Дэлхий нийт, тэр дундаа АНУ, Европ террористуудад хариуг нь өгөх ёстой” хэмээн тэрбээр онцолсон байна.
Украины Дотоод хэргийн сайд Игорь Клименко “Довтолгооны улмаас Киевт 14, Одесс хотод нэг хүн амиа алдаж, нийт 100 орчим хүн шархадсан” хэмээн мэдэгдлээ.
Өдгөө дөрөв дэх жилдээ үргэлжилж байгаа дайныг зогсоохоор талууд Истанбулд хоёр удаа хэлэлцээр хийсэн ч үр дүнд хүрээгүй, харин ч нөхцөл байдал улам хурцдаж буй.
Эх сурвалж: Reuters

#онцолсон, #Дэлхийн мэдээ, #ОХУ Киеврүү довтлов,