Гэрэл зургийг MPA.mn

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны 5 дугаар сарын үзүүлэлтүүдийг ҮСХ-ны Мөнгө, санхүү, үйлчилгээний статистикийн хэлтсийн дарга Л.Энхбаатар танилцууллаа. 

1.   Хэрэглээний үнэ
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2025 оны 5 дугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 8.3 хувиар, өмнөх сараас 0.2 хувиар тус тус  өссөн байна. 2025 оны 5 дугаар сард Баруун бүсэд барааны бүлгийн үнэ 6.4 хувь, Улаанбаатар хотод үйлчилгээний бүлгийн үнэ 18.8 хувь, Баруун бүсэд хүнсний бүлгийн үнэ 6.6 хувь, Улаанбаатар хотод хүнсний бус бүлгийн үнэ 10.9 хувиар тус тус өссөн нь хамгийн өндөр байна.  

2. Орон сууцны үнэ
Орон сууцны үнийн индекс (2023.I=1.0) 2025 оны 5 дугаар сард 1.29 болж, өмнөх оны мөн үеэс 14.3 хувиар, өмнөх сараас 1.0 хувиар тус тус өссөн байна. Орон сууцны насжилтаар авч үзвэл, шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 13.0 хувиар, өмнөх сараас 1.0 хувиар, хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 15.3 хувиар, өмнөх сараас 1.1 хувиар тус тус өссөн байна.  

3. Мөнгө, зээл 
Mөнгөний нийлүүлэлт (M2) 2025 оны 5 дугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 41.5 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 2.5 (6.3%) их наяд төгрөгөөр өсөхөд төгрөгийн хадгаламж 3.4 (18.0%) их наяд төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.

4. Үнэт цаас 
Үнэт цаасны зах зээлийн арилжаагаар 2025 оны эхний 5 сард 332.5 тэрбум төгрөгийн гүйлгээ хийж, өмнөх оны мөн үеэс 70.0 (26.7%) тэрбум төгрөгөөр өсжээ. Үнэт цаасны нийт гүйлгээний 26.3 (87.4 тэрбум төгрөг) хувь нь анхдагч зах зээлийн гүйлгээ, 73.7 (245.1 тэрбум төгрөг) хувь нь хоёрдогч зах зээлийн гүйлгээ байна.

5. Дундаж цалин
Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2025 оны 1 дүгээр улирлын байдлаар нийт 53.7 мянган аж ахуйн  нэгж, байгууллага (ААНБ)-ын 811.6 мянган ажиллагч хамрагдсан байна. Нийгмийн даатгалын шимтгэл (НДШ) төлсөн ААНБ-ын тоо өмнөх оны мөн үеэс 4.4 (8.9%) мянга, өмнөх улирлаас 1.0 (1.9%) мянгаар тус тус өсөж, НДШ төлсөн ажиллагчдын тоо өмнөх оны мөн үеэс 58.2 (7.7%) мянгаар, өмнөх улирлаас 24.2 (3.1%) мянгаар мөн өсжээ.    

6. Төсөв
Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2025 оны эхний 5 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 11.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.3 (10.6%) их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 10.7 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.4 (11.3%) их наяд төгрөгөөр тус тус буурсан байна. Татварын нийт орлого 2025 оны эхний 5 сард 10.0 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.3 (11.3%) их наяд төгрөгөөр буурахад орлогын албан татварын орлого 535.7 (14.1%) тэрбум төгрөг, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 1.2 (67.0%) их наяд төгрөгөөр буурсан нь нөлөөлжээ. 

7. Өрийн статистик
Улсын нийт гадаад өр 2025 оны эхний улиралд 38.0 тэрбум ам.доллар хүрч, өмнөх оны мөн үеэс  3.0 (8.4%) тэрбум ам.доллароор, өмнөх улирлаас 805.2 (2.2%) сая ам.доллароор өссөн байна. Улсын нийт гадаад өр 2025 оны эхний улиралд өмнөх оны мөн үеэс өсөхөд шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг 1.9 (12.2%) тэрбум ам.доллароор,  Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх 1.4 (93.6%) тэрбум ам.доллароор тус тус өссөн нь нөлөөлсөн байна.

8. Гадаад худалдаа 
Монгол Улс 2025 оны эхний 5 сард нийт 142 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 10.0 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүнээс экспорт 5.4 тэрбум ам.доллар, импорт 4.5 тэрбум ам.долларт хүрч, тэнцэл 884.5 сая ам.долларын ашигтай гарчээ. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 788.1 (7.3%) сая ам.доллар, экспорт 932.9 (14.7%) сая ам.доллар, тэнцэл 1.1 (54.9%) тэрбум ам.доллароор тус тус буурч, импорт 144.9 (3.3%) сая ам.доллароор өссөн байна..

9. Гадаад худалдааны нөхцөлийн индекс
Гадаад худалдааны нөхцөлийн индекс (2015=100) 2025 оны 4 дүгээр сард 145.7 болж, өмнөх сараас 7.3 хувь,  өмнөх оны жилийн эцсээс 4.2 хувиар өсөж, харин өмнөх оны мөн үеэс 6.2 хувиар буурсан байна. Экспортын үнийн индекс (2015=100) 2025 оны 4 дүгээр сард 165.6 хувь болж, экспортын үнэ өмнөх оны мөн үеэс 7.4 хувиар буурч, харин өмнөх оны эцсээс 1.6 хувь, өмнөх сараас 3.9 хувиар өссөн байна. Экспортын үнийн индекс өмнөх оны мөн үеэс 7.4 хувиар буурахад чулуун нүүрсний үнэ 40.6 хувиар буурсан нь голлон нөлөөлсөн байна. 

10. Үйлдвэрлэгчийн үнэ
Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэгчийн үнийн индекс (2015=100) 2025 оны 5 дугаар сард урьдчилсан гүйцэтгэлээр 229.1 болж, үйлдвэрлэгчийн үнэ өмнөх оны мөн үеэс 2.0 хувь, өмнөх сараас 2.0 хувиар тус тус буурсан байна. Зочид буудал, байр, сууцаар үйлчлэх үйлчилгээний салбарын үйлдвэрлэгчийн үнийн индекс (2024=100) 2025 оны  5 дугаар сард 109.3  болж, үйлдвэрлэгчийн үнэ өмнөх оны мөн үеэс 9.7 хувь, өмнөх сараас 1.7  хувиар тус тус өссөн байна. Тээврийн салбарын үйлдвэрлэгчийн үнийн индекс (2024=100) 2025 оны 5 дугаар сард 100.2 болж, үйлдвэрлэгчийн үнэ өмнөх оны мөн үеэс 0.6 хувь, өмнөх сараас 0.9 хувиар тус тус өссөн байна. 

11. Мал аж ахуй
Улсын хэмжээнд 2024 оны эцэст тоологдсон төллөх насны нийт 26.7 сая хээлтэгч малын 19.9 (74.4%) сая нь 2025 оны эхний 5 сарын  байдлаар төллөсөн байна. Эм хонины 9.5 сая буюу 80.1 хувь, эм ямааны 8.2 сая буюу 75.8 хувь, ингэний 72.0 мянга буюу 38.7 хувь,  үнээний 1.2 сая буюу 57.8 хувь, гүүний 898.7 мянга буюу  51.4 хувь нь төллөсөн байна. 

12. Газар тариалан
Улсын хэмжээнд 2025 оны 5 дугаар сарын  байдлаар 328.6 мянган га талбайд тариалалт хийснээс үр тариа 237.5 мянган га-д, техникийн ургамал 60.5 мянган га д, таримал тэжээлийн ургамал 11.0 мянган га-д, төмс 6.8 мянган га-д, хүнсний ногоо 6.4 мянган га-д тус тус тариалсан байна.

13. Аюулт үзэгдэл осол
Аюулт үзэгдэл, ослын тохиолдол 2025 оны эхний 5 сард 2567 удаа бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 216 (9.2%)-аар өссөн байна. Тохиолдсон аюулт үзэгдэл, осолд 2025 оны эхний 5 сарын байдлаар 2509 хүн нэрвэгдсэн байна. Аюулт үзэгдэл, ослын улмаас 2025 оны эхний 5 сард 27.1 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.

#онцолсон, #live, #ҮСХ, #Монгол Улсын нийгэм эдийн засгийн 2025 оны тавдугаар сарын үзүүлэлтүүд,