Гэрэл зургийг MPA.mn

Монгол Улсын 32, 33 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцорч, 34 дэх Ерөнхий сайдаар тодорсон УИХ-ын дарга асан Г.Занданшатар өнгөрсөн шөнө ажлаа хүлээж авлаа. Өнөөдрөөс Г.Занданшатарын Засгийн газар хэрхэн бүрдэх, хэн хэн сайдаар ажиллах, тэр хэнийг танхимдаа урих нь анхаарлын төвд зүй ёсоор орж ирж байна. Гэхдээ үүнээс урьтаж эрх баригч нам шинэхэн Засгийн газартаа парламентад суудалтай бусад нам, эвслээ урьж хамтрах эсэх нь чухал юм.  

Улс төрийн хоёр дахь хүчин гэгддэг парламентад 42 суудалтай АН-ынхан тойргийн гадна үлдэж, Засгийн газартай хамтрахгүй гэдгээ мэдэгдсэн. Гэхдээ АН-ын зарим гишүүн хамтралыг дэмжиж, Засгийн газарт орж ажиллах битүүхэн мөрөөдөлтэй суугаа нь нууц биш. Харин найман суудал авсан Т.Доржханд тэргүүтэй ХҮН намынхан Засгийн газарт хамтарна. Хамтрахгүй бол сөрөг хүчин шиг сөрөг хүчин байж сөрж зогсоно гэх байр суурийг хатуу илэрхийлээд байгаа билээ. Нөгөө талаараа ХҮН намыг МАН-ын "охин нам", Т.Доржхандыг "МАН-ын утсан хүүхэлдтэй" ч гэж ярьдаг. Тэгвэл Б.Батбаатар даргатай ИЗНН-ынхан яг тодорхой байр суурь илэрхийлээгүй. Улс төрийн тоглоомоор тоглож сурсан Б.Батбаатар мэтийн нөхөд дотроо Засгийн газарт хамтарч ажиллахыг дэмжиж, гагцхүү өөрсдөд нь таатай цаг хугацаа, ашигтай санал хүлээж байгаа нь улс төр гадарладаг хэнд ч тодорхой уншигдаж байгаа юм. 

Гагцхүү УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын "Үндэсний эвсэл"-тэй ойлголцож, тэдний дөрвөн кнопыг нааш харуулах нь шинэхэн Ерөнхий сайд Г.Занданшатарт амаргүй даваа, тохироо байж мэднэ. Учир нь, шинэ Засгийн газрын тэргүүн Г.Занданшатарын хувьд төрийн ажлыг гацаалгүй авч явах, эхлүүлсэн олон төсөл хөтөлбөрийг үргэлжлүүлэхийн тулд АН-тай биш юм аа гэхэд бусад хоёр нам, нэг эвсэлтэйгээ гар барьж, хамтрахаас өөр сонголт байхгүй. Түүнд нэг гишүүний кноп ч үнэ цэнтэй байх болно. Тиймдээ ч ХҮН намын найм, ИЗНН-ын дөрөв, "Үндэсний эвсэл"-ийн дөрвөн кнопыг найр тавьж, тэднийг Засгийн газартаа урьж ажиллах хувилбарыг аль эрт тооцоолчихсон байгаа нь лавтай. 

Харин УИХ-ын гишүүн, "Үндэсний эвсэл"-ийн тэргүүн Н.Номтойбаяр Ерөнхий сайдад Г.Занданшатарыг биш Г.Тэмүүлэнг дэмжиж байсан гэдгээ хэлсэн байдаг. Түүгээр ч барахгүй Г.Занданшатарт эргэлзэж байгаагаа ч нуугаагүй. Н.Номтойбаяр гишүүний энэхүү үг, үйлдэл нь санамсаргүй биш, цаанаа учир шалтгаантай гэж хэлж, хардаж болно. Учир нь, Ерөнхий сайдад нэр дэвшээд Г.Занданшатарт өвдөг шороодсон УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн ард УИХ-ын дарга асан М.Энхболд бий. Г.Тэмүүлэнг М.Энхболдын хүн ч гэж ярьдаг. Бүр нарийн харах юм бол Н.Номтойбаярын ард ч М.Энхболд бий. Энэ  ч утгаараа Н.Номтойбаяр Ерөнхий сайдад Г.Тэмүүлэнг дэмжиж байсан байх, түүнийгээ ч нуусангүй. Эндээс харахад Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатар Н.Номтойбаярын тэргүүлсэн "Үндэсний эвсэл"-ийг Засгийн газартаа урихдаа М.Энхболдтой гар барьж мэднэ. Нөгөөтэйгүүр Н.Номтойбаярын "Үндэсний эвсэл"-ийг Г.Занданшатарын Засгийн газарт хамтрах эсэхийг хөшигний цаана УИХ-ын дарга асан М.Энхболд шийдэж ч мэдэх дүр зураг уншигдаад эхэллээ.

Б.Эрхэс

#Г.Занданшатар, #Н.Номтойбаяр,