Цагаачлалыг хумих арга хэмжээг эсэргүүцсэн жагсаал Лос-Анжелес хотод өрнөж буйтай холбоотойгоор цэргийн нэмэлт хүч илгээсэн Трампын засаг захиргааг Калифорни муж шүүхэд өгчээ.
Лос-Анжелес дахь холбооны өмч, албан тушаалтнуудыг хамгаалахын тулд одоогоор 700 орчим тэнгисийн цэргийг дайчилсан бөгөөд тэд өнгөрсөн амралтын өдрүүдэд Ерөнхийлөгч Дональд Трампын шийдвэрээр дайчилсан үндэсний гвардийн бие бүрэлдэхүүний хамт ажиллаж эхэлжээ.
Харин Калифорни мужийн засгийн газар холбооны шүүхэд нэхэмжлэл гаргаж, өрнөж буй жагсаалд үндэсний гвардийг дайчлах нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл хэмээн үзэж, цаашид ийм төрлийн дайчилгаа хийхийг хориглох шийдвэр гаргахыг шүүхээс хүссэн байна.
Үүний зэрэгцээ эсэргүүцлийн арга хэмжээ Нью-Йорк хотод ч өрнөж байна. “ICE-г Нью-Йорк руу бүү оруул” хэмээх энэхүү хөдөлгөөний үеэр нийтийн хэв журам зөрчсөн хэд хэдэн хүнийг баривчлаад байгаа юм.
Эх сурвалж:CNN

#онцолсон, #АНУ, #Калифорни муж, #Трамп,