Оросын зэвсэгт хүчнийхэн Украины төв хэсэгт орших Днепропетровск муж руу нэвтэрч эхэлсэн тухай ням гарагт мэдэгдэв. Тус  мужип хүрэхийг  оросууд хэдэн сарын турш  зорьж байсан юм. Ингэснээр хүч нь сулраад байгаа Украины арми стратегийн бүсээ хамгаалах шинэ сорилттой нүүр тулах нь. 
Оросын Батлан хамгаалах яамны мэдээлснээр, тус улсын  90-р танкийн дивиз Донецкийн эзлэгдсэн нутаг дэвсгэрээс Днепропетровск мужийн хилд хүрчээ. Гэвч энэхүү мэдэгдлийг Киев одоогоор баталгаажуулаагүй байна.

Энэ мэдээлэл үнэн бол энхийн хэлэлцээр мухардсан энэ үед Украины хувьд хэцүүхэн нөхцөл үүсэх юм. Учир нь сүүлийн долоо хоногт Оросын цэргүүд Украины хойд хэсгийн Сум муж болон Донецкийн Лиман хот орчимд нэвтэрч, зам тээврийн чухал сүлжээ болох Покровск руу байнга довтолж буй. 
Одоогийн байдлаар Орос Украины нутаг дэвсгэрийн тавны нэг орчим хувийг хяналтдаа авсан бөгөөд үүнд Крым, зүүн бүс  багтаж байна. 

Эх сурвалж: CNN 

#Дэлхийн мэдээ, #Орос Украины дайн,