Улсын хэмжээнд өнөөдрийн /2025.06.09/ байдлаар Сэлэнгэ, Хөвсгөл, Булган аймагт 4 ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна.
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн “Их-Алт” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 240 км-т, Мандал сумын төвөөс зүүн хойд зүгт 100 км-т/ ой, хээрийн түймэр гарч байна гэсэн дуудлагыг 06.06-ны өдрийн 21:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой хэлтэс, Сүхбаатар сум дахь Гал түймэр унтраах, аврах 36 дугаар анги, Эрэн хайх, аврах анги, Баянгол сум дахь 40 дүгээр анги, Сайхан сум дахь 61 дүгээр ангийн алба хаагчид, Ерөө сумын Засаг даргын Тамгын газрын Байгаль орчны байцаагч, орон нутгийн иргэд түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна.
Булган аймгийн Сэлэнгэ сумын Сангалтай багийн "Хандгайтын зүүн тарвагатай " гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 390 км, сумын төвөөс зүүн зүгт 260 км/ ойн гал түймэр гарсан тухай дуудлагыг 06.08-ны өдрийн 18:03 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хангал сумын Хялганат тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 50 дугаар анги, Хилийн цэргийн 0243 дугаар ангийн 0281 дугаар салбарын алба хаагчид, Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Ар нуга багийн Засаг даргын Тамгын газрын ажилтнууд ойн гал түймрийг унтраахаар ажиллаж байна.
Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Үүр 2 дугаар багийн “Хустын давааны-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 223 км, сумын төвөөс хойд зүгт 55 км/ ойн гал түймэр гарсан тухай дуудлагыг 06.08-ны өдрийн 18:19 цагт хүлээн авсан. Цагаан-Үүр сумын Засаг даргын Тамгын газрын Байгаль хамгаалагчаар ахлуулсан 25 хүн, 25 морьтойгоор 19:30 цагт түймрийн голомтруу хөдөлгөөн үйлдсэн.
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Тавин багийн "Баруун сэнстэй" гэдэг газар гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 110 км, сумын төвөөс чанх хойд зүгт 22 км/ аянга буусны улмаас ойн гал түймэр гарсан тухай дуудлагыг 06.08-ны өдрийн 19:16 цагт хүлээн авсан. Түймрийн голомтод Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбар, Гал түймэр унтраах, аврах 36 дугаар анги, Ерөө сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид, Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, Байгаль орчны хамгаалагчид унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.

#обег, #ой хээрийн түймэр, #хоногийн мэдээ,