Монгол Улсын Дээд шүүхээс П.Батчулуун эмчийг цагаатгаж шийдвэрлэлээ.
2025 оны нэгдүгээр сарын 20-нд шүүхээс эмч П.Батчулууныг хүний эд, эрхтэнийг зөвшөөрөлгүй авсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хоёр жил зургаан сарын хорих ял оноосон юм. Уг шийдвэрийг эсэргүүцэн П.Батчулууны ар гэр, өмгөөлөгч нь давж заалдсан бөгөөд түүний гомдлыг 2025 оны гуравдугаар сарын 13-нд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм. Харин өнөөдөр буюу 2025 оны зургадугаар сарын 4-нд Улсын дээд шүүх уг хэргийг хаалттай хянан хэлэлцээд, П.Батчулууныг гэм буруугүй гэж үзэн цагаатгах шийдвэр гаргалаа.
Тэрээр Эрүүл мэндийн яамны Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар ажиллаж байсан юм.

#онцолсон, #live, #дээд шүүх, #онцлох зураг, #П.Батчулуун эмч,