Улсын дээд шүүхээр Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны дарга асан, Төрийн соёрхолт, Гавьяат эмч П.Батчулуун эмчийн гомдлыг өнөөдөр /2025.06.04/ 09:00 цагаас хэлэлцэж эхэллээ. Шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4.2.1 зааснаар хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой асуудлыг хэсэгчилж эсвэл бүрэн хаалттай явуулахаар заасан байна. Мөн хэргийн оролцогч нар нэгдмэл саналтай байгаа учраас шүүх хурлыг бүрэн хаалттай явуулахаар шийдвэрлэлээ.
П.Батчулуун эмчийг хүний эд эрхтэнийг зөвшөөрөлгүй авсан үйлдэлд гэм буруутайд тооцон /2025.01.20/ өдөр шүүхээс 2.6 жилийн ял оноосон. Тус хэргийг П.Батчулууны гомдлын дагуу дахин хэлэлцэхээр болж шүүх хуралдааныг өнгөрсөн гуравдугаар сард /2025.03.13/ нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд хэлэлцсэн. Давж заалдах шатны шүүх П.Батчулуунд оноосон 2.6 жилийн ялыг хэвээр үлдээн шийдвэрлэсэн юм.
Гэрэл зургийг MPA.mn

#онцолсон, #live, #Улсын дээд шүүх, #П.Батчулуун эмч,