Польшийн Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлснээр, тус улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шатны санал хураалтын дүнд сөрөг хүчний нэр дэвшигч, Европын холбоог шүүмжлэгч Кароль Науроцкий нийт саналын 50.89 хувийг авч, ялалт байгуулжээ. Харин түүний өрсөлдөгч, нийслэл Варшавын хотын захирагч, эрх баригч намын холбоотон Рафаль Тшасковский 49.11 хувь санал авсан байна.

Өдгөө 42 настай Науроцкий нь консерватив үзэлтэн бөгөөд сонгуулийн кампанит ажлынхаа хүрээнд үндэсний эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, ялангуяа эдийн засаг, нийгмийн бодлогоор Украины дүрвэгчдээс илүүтэйгээр польш хүмүүсээ дэмжих ёстой гэсэн байр суурийг тууштай илэрхийлж байв.

Польшийн Парламент улс төрийн гол шийдвэрүүдийн гаргадаг ч Ерөнхийлөгч хуульд хориг тавих чадамжтай тул сонгуулийн дүнг Украин, ОХУ, АНУ болон Европын холбоо анхааралтай ажиглалаа.

Науроцкийг сөрөг хүчний “Хууль ба шударга ёс”  нам дэмжиж байгаа бөгөөд тэрбээр өмнөх Ерөнхийлөгч Анджей Дудагийн бодлогыг үргэлжлүүлэх төлөвтэй байна.

Эх сурвалж: BBC 

#Дэлхийн мэдээ, #Польшийн Ерөнхийлөгчөөр Кароль Науроцкий,