Америкийн модель Хэйли Биберийн үүсгэн байгуулсан  гоо сайхны брэнд “Rhode”-ийг хямд  гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “e.l.f. Beauty” нэг тэрбум ам.долларын гэрээгээр худалдан авч байгаагаа зарлалаа.
Гэрээний дагуу тэд “Rhode” компанийн хувьцаа эзэмшигчдэд 800 сая ам.долларыг бэлэн мөнгө болон хувьцааны хэлбэрээр, нэмэлтээр 200 сая ам.долларыг гүйцэтгэлтэй холбоотой урамшууллаар олгоно гэж  мэдэгдэв.

2022 онд байгуулагдсан “Rhode” брэнд 18 долларын уруул өнгөлөгч зэрэг бүтээгдэхүүнүүдээрээ Gen Z болон миллениал хэрэглэгчдийн дунд алдаршсан бөгөөд зөвхөн өөрийн вэбсайт болон түр дэлгүүрүүдээр дамжуулан борлуулалт хийдэг юм. 

“Rhode” бүтээгдэхүүнүүдээ ирэх намар АНУ болон Канадын гоо сайхны “Sephora” сүлжээ дэлгүүрүүдээр борлуулах бөгөөд үүний дараа Их Британийн зах зээлд гарахаар төлөвлөж байна. Өнгөрсөн жилийн гуравдугаар сарын 31-нд дуусссан санхүүгийн жилд тус брэнд нийт 212 сая ам.долларын борлуулалт хийжээ.
Гэрээний хүрээнд Хэйли Бибер үүсгэн байгуулагчийн хувиараа үлдэж, стратегийн зөвлөхийн үүргийг гүйцэтгэх аж. 

Эх сурвалж: Reuters 

#онцолсон, #Дэлхийн мэдээ, #Хэйли Бибер, #“Rhode” гоо сайхны брэнд,