09.25: 18 хүн нас барж, халдварын 2,662 тохиолдол шинээр бүртгэгдлээ

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН МЭДЭЭ /2021.09.25/
Сүүлийн 24 цагт халдварын 2,662 шинэ тохиолдол бүртгэгдэж, 18 хүн нас барлаа. Тохиолдлуудын 1,288 нь Улаанбаатар хотод, 1,374 нь орон нутагт батлагдлаа.
Харин 6,340 хүн эдгэрч эмнэлэг болон гэрийн ажиглалтаас гарч, 21,810 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна гэж ЭМЯ-наас мэдээллээ. Хэвтэн эмчлүүлж буй иргэдийн 4,243 нь хүүхэд, 1,433 нь жирэмсэн эх байна.
Халдвар авсан иргэдийн,
- 12,166 хүний биеийн байдал хөнгөн,
- 7,112 хүн нь хүндэвтэр,
- 2,138 хүн нь хүнд,
- 394 хүний биеийн байдал нэн хүнд байна.
Өнөөдрийн байдлаар халдвараас шалтгаалсан нас баралтын нийт тоо 1,116 болсон бол 2,250.137 хүн вакцины I тунд, 2,126.240 сая хүн вакцины II тунд хамрагдаад байна.

2021.09.25-нд ажиллах шинжилгээний байнгын болон явуулын цэг.


Хариулах