Их Британи Европын холбоотой харилцаагаа шинэ түвшинд гаргаж, худалдаа, батлан хамгаалахын салбарт түншлэлээ өргөжүүлэхээр боллоо. Британи Европын холбоотой хийсэн энэхүү тохиролцооны хүрээнд батлан хамгаалах хамтын ажиллагааны гэрээ байгуулах бөгөөд ингэснээр 150 тэрбум еврогийн төсөвтэй Европын хамтарсан зэвсэглэл, шинэчлэлийн хөтөлбөрт Их Британийн компаниуд оролцох боломж нээгдэх юм байна. Мөн Их Британи болон Европын холбооны загас агнуурын хөлөг онгоцууд нэг нэгнийхээ усан хилээр нэвтэрч загасчлах боломжтой болох нь. Мөн британи гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг Европ руу экспортлоход хилийн шалгалтыг хялбаршуулах нөхцөлийг бүрдүүлэхээр хоёр тал тохирлоо.
Их Британийн Ерөнхий сайд Киир Стармер Европ руу зорчих, Европтой хийх худалдааг хялбаршуулах нь ард түмэнд ашигтай шийдвэр болж чадна гэж үзэж байгаа бөгөөд энэ шинэчлэл Их Британийн хамгийн том худалдааны түнш Европын холбоотой харилцаагаа сэргээж, эдийн засагт нь эергээр нөлөөлж магадгүйг шинжээчид ч онцолж байна. Гэхдээ Их Британи тус холбооны дотоод зах зээл болон гаалийн холбоонд нэгдэхгүй гэдгээ илэрхийлсэн хэвээр байгаа юм.
Их Британи 2016 онд болсон санал асуулгаар Европын холбооноос гарахаар шийдсэн нь тус улсад улс төрийн томоохон хямрал үүсгэж, таван Ерөнхий сайд солигдсон билээ.
Эх сурвалж: BBC

#Дэлхийн мэдээ, #Европын холбоо, #Их Британи,