АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп чинээлэг иргэдийн орлогын албан татварыг нэмэх санал гаргажээ. Тодруулбал, жилд 2.5 сая ам.доллароос дээш орлого олдог хувь хүн, хамтдаа жилд таваас дээш сая ам.долларын орлоготой гэр бүлийн төлөх татварын хэмжээ одоо 37 хувь байгааг 39.6 болгон нэмэх хүсэлтэйгээ Дональд Трамп Конгрессын Төлөөлөгчдийн танхимын тэргүүн Майк Жонстонтой утсаар ярихдаа илэрхийлсэн байна.

 Татвар нэмбэл ойрын 10 жилийн хугацаанд төсөвт 67.3 тэрбум ам.долларын нэмэлт орлого төвлөрүүлж болохыг “Tax Foundation” байгууллага тооцоолсон бөгөөд ингэвэл 2017 онд хэрэгжүүлсэн татварын хөнгөлөлтийг байнгын болгон үргэлжлүүлэх, гарын мөнгө, илүү цагийн нэмэгдэл цалинд ногдуулдаг татварыг хасах зэрэг амлалтуудаа Бүгд Найрамдах нам биелүүлэх боломж бүрдэнэ гэж ажиглагчид үзэж буй.

Хэдийгээр ийм төрлийн татвар нэмэх нь Бүгд найрамдах намын уламжлалт бодлоготой зөрчилддөг ч Трамп намын зарчмаас илүү олонд таалагдах популист алхмыг сонгож байна гэж зарим шинжээч үзэж байна. Харин Худалдааны сайд Ховард Лутник “Чинээлэг иргэдийн татварыг нэмэх нь зочлох үйлчилгээний ажилтнууд болон ахмадуудын татварыг багасгахын тулд хөрөнгө босгох ухаалаг арга” гэж дэмжиж буйгаа илэрхийлжээ.

Эх сурвалж: Bloomberg

#албан татвар, #Трамп, #Чинээлэг иргэд,

Зочин 66.181.160.88
2025-05-10
Яг тэр хэмжээгээр ядууст хөнгөлөлт үзүүлж чадвал Трамп чамайг ёстой мундаг удирдагч гэж би үнэлэнэ.
Хариулах