COVID-19

09.22: 14 хүн нас барж, халдварын 3,416 тохиолдол шинээр бүртгэгдлээ

Гэрэл зургийг MPA.mn

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН МЭДЭЭ /2021.09.22/

Сүүлийн 24 цагт халдварын 3,416 шинэ тохиолдол бүртгэгдэж, 14 хүн нас барлаа. Тохиолдлуудын хоёр нь зөөвөрлөгдөн бол 1,896 нь Улаанбаатар хотод, 1,518 нь орон нутагт батлагдлаа.

Харин 6,120 хүн эдгэрч эмнэлэг болон гэрийн ажиглалтаас гарч, 21,524 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна гэж ЭМЯ-наас мэдээллээ. Хэвтэн эмчлүүлж буй иргэдийн 4,007 нь хүүхэд, 1,310 нь жирэмсэн эх байна.

Халдвар авсан иргэдийн,

  • 12,156 хүний биеийн байдал хөнгөн,
  • 6,965 хүн нь хүндэвтэр,
  • 2,027 хүн нь хүнд,
  • 376 хүний биеийн байдал нэн хүнд байна.

Өнөөдрийн байдлаар халдвараас шалтгаалсан нас баралтын нийт тоо 1,073 болсон бол 2,249.289 хүн вакцины I тунд, 2,123.702 сая хүн вакцины II тунд хамрагдаад байна.

May be an image of text

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet