ДЭЛХИЙН МЭДЭЭ

Австралийн зүүн өмнөд хэсэгт газар хөдлөлт болж, Мельбурнд байшин барилгууд сүйджээ

Австралийн зүүн өмнөд хэсэгт газрын гадаргаас 10 км-ийн гүнд 5.8 баллын хүчтэй газар хөдлөлт болж, Мельбурн хотод 50 орчим барилга эвдэрч сүйджээ. Газар хөдлөлт орон нутгийн цагаар лхагва гарагийн 09:15 орчимд Виктория мужийн нийслэлээс холгүй орших Мансфилд хотод болсон байна.

Ерөнхий сайд Скотт Моррисон АНУ-д айлчилж байгаа бөгөөд газар хөдлөлтийн дараа австраличуудад хандан “Бидэнд ноцтой гэмтэл бэртлийн талаар мэдээлэл ирээгүй байна, энэ бол маш сайн мэдээ” гэжээ.

Газар хөдлөлт хөрш зэргэлдээ Өмнөд Австрали, Шинэ Өмнөд Уэльс (NSW) мужуудад мэдрэгдсэн бөгөөд үүний дараа 4,0 ба 3,1 баллын хоёр удаагийн чичиргээ болжээ.  Энэ нь сүүлийн жилүүдэд Австралид болсон хамгийн том газар хөдлөлтийн нэг боловч томоохон хохирол учруулаагүй байна.

Викториа мужийн Онцгой байдлын алба газар хөдлөлтийн дараах чичиргээ болох магадлалтай тул иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулжээ.

Австрали тив тектоник хавтангийн төв хэсэгт байдаг тул томоохон газар хөдлөлт ховор тохиолддог бөгөөд “Geosciences Australia” мэдээлснээр Австралид 10 жил тутамд 6.0 магнитудаас дээш хүчтэй, хохирол учруулж болзошгүй газар хөдлөлт болдог байна.

Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet