АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Харвардын их сургуульд олгох 2.2 тэрбум ам.долларын урт хугацааны татаас, мөн 60 сая ам.долларын гэрээний санхүүжилтийг царцааж байгаагаа даваа гарагт мэдэгдлээ.
Засгийн газрын зүгээс тавьсан бодлогын өөрчлөлтийг их сургуулийн удирдлага хүлээн авахаас татгалзсантай холбоотойгоор Ерөнхийлөгч ийм шийдвэр гаргасан байна. Тухайлбал, олон талт, эрх тэгш байдлыг хамруулах хөтөлбөрүүдийг зогсоох, зөвхөн академик шалгуурт суурилан элсэлт авах, ажил олгох бодлого хэрэгжүүлэх, улс төрийн идэвхтэй багш, ажилтнуудын нөлөөллийг хязгаарлах зэрэг шаардлагыг эрх баригчид тавьсан юм.
Харин их сургуулийн захиргаа өөрийн хараат бус байдлыг, Үндсэн хуулиар олгогдсон эрхээ хүндэлж, эдгээр шаардлагыг хүлээн авах боломжгүй гэж мэдэгдсэн байна. Түүнчлэн төр барьж байгаа улс төрийн нам хувийн сургуулиудад юу заах, хэнийг элсүүлэх, юуг судлахыг заах ёсгүй гэж тэд онцолжээ.
Үүний зэрэгцээ Боловсролын яам, Эрүүл мэндийн яам болон Холбооны үйлчилгээний ерөнхий газраас Харвардын их сургууль, мөн харьяа байгууллагуудтай нь байгуулсан 8.7 тэрбум ам.долларын татаас болон 255 сая ам.долларын гэрээний нөхцөлийг дахин хянаж эхэлсэн байна.
Эх сурвалж: CNN