ОХУ Украины Сумы хотын төв рүү  баллистик пуужингаар цохилт өгсний улмаас хамгийн багаар бодоход  34 хүн амиа алдаж, 117 хүн шархадсан байна.

Тодруулбал, “Искандер" төрлийн баллистик пуужингаар хотын их сургууль болон хүүхдэд зориулсан дугуйлан, сургалт хичээллэдэг Конгрессын төвийг онилон харважээ. Амиа алдсан хүмүүсийн хоёр нь хүүхэд байсан бол шархдагсдын дунд ч бага насныхан байгааг Украины эрх баригчид мэдээлжээ. 

Цохилтын улмаас мөн 20  гаруй барилга байшин сүйдэж, 10 автомашин, трамвай эвдэрсэн аж. Пуужин харвасан бүсэд байсан хүмүүс хоргодох байранд амжиж орсондоо амьд үлдсэн хэмээн мэдэгдэж буй. 
Барууны орнууд, тэр дундаа Их Британи, Францын эрх баригчид халдлагыг буруушааж буйгаа илэрхийлэн дайны галыг зогсоох цаг нь болсон гэж онцолжээ.

Энэхүү халдлагаас хэдхэн хоногийн өмнө АНУ-ын тусгай төлөөлөгч Стив Уиткофф Оросын Ерөнхийлөгч Владимир Путинтэй Санкт-Петербург хотод уулзсан юм. Уулзалт дөрөв гаруй цаг үргэлжилсэн бөгөөд Украины асуудлыг зохицуулах асуудал гол сэдэв нь байжээ. Энэ бол Уиткоффын энэ онд Путинтэй хийж буй гурав дахь уулзалт аж. 

Эх сурвалж: BBC 

#ОХУ, #УКраин,

0 / 1000