Засгийн газрын хуралдаанаар шатахууны асуудлыг хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Нийт 10 гаруй асуудал хэлэлцэж байгаа бөгөөд үүнд,
- Цар тахлын шинэ сэргэлтийн хууль танилцуулга,
- Ковид-19 нөхцөл байдал танилцуулга мэдээлэл,
- Авлигын индексийг бууруулах ажлын хэсгийн авч хэрэгжүүлж бгаа арга хэмжээ,
- Цаг үеийн шинжтэй шатахуунтай холбоотой асуудлыг хэлэлцэж байна гэж мэдээллээ.
Ташрамд, УУХҮЯ-наас “Улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 26 хоногийн нөөцтэй байгаа. Үүнээс,
- АИ-80 автобензин 46,
- АИ-92 автобензин 16,
- ДТ-29,
- ТС-1 онгоцны түлш 8 хоногийн нөөцтэй байна.
Харин өргөн хэрэглэгддэг АИ-92 автобензин Улаанбаатарт 4 хоногийн нөөцтэй, Дархан-Уул, Орхон аймагт мөн хэвийн хэмжээнээс бага нөөцтэй байгаа тул тодорхой хязгаарлалт хийсэн. Бусад аймагт нөөц хэвийн байна” гэж өчигдөр мэдээлсэн байгаа.

Хариулах