Саудын Арабд АНУ-ын төлөөлөгчидтэй тус тусдаа гурван өдөр хэлэлцсэний үр дүнд Орос, Украин улс Хар тэнгист гал зогсоохоор тохиролцсон байна.
Вашингтон мэдэгдэлдээ бүх талууд “тогтвортой, урт удаан энх тайван”-ы төлөө үргэлжлүүлэн ажиллах болно гэж мэдэгджээ.
Мөн талууд харилцан эрчим хүчний дэд бүтцэд халдахгүй байх өмнөх тохиролцоог хэрэгжүүлэхийн тулд тодорхой арга хэмжээг боловсруулах үүрэг хүлээсэн болохыг Цагаан ордон мэдэгдэв.
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьский уг хэлэлцээрийг зөв чиглэлд хийсэн алхам хэмээн тодорхойлжээ.
Цагаан ордон мэдэгдэлдээ хэлэлцээр хэзээнээс хүчин төгөлдөр болох талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна.
Тэгвэл Вашингтоны мэдэгдлийн дараахан Кремль хүнсний болон бордооны эсрэг авсан хэд хэдэн хориг арга хэмжээг цуцлах хүртэл Хар тэнгист гал зогсоох хэлэлцээр хүчин төгөлдөр болохгүй гэж мэдэгджээ.
Оросын зүгээс холбогдох банкнуудыг “SwiftPay” төлбөрийн системд дахин холбох, Оросын далбаан дор тээвэрлэлт хийдэг хөлөг онгоцнуудад тавьсан хязгаарлалтыг цуцлах, хөдөө аж ахуйн техник, хүнсний үйлдвэрлэлд шаардлагатай бусад бараа бүтээгдэхүүний хоригийг цуцлах зэрэг шаардлагыг тавьсан байна.
Трампаас хориг арга хэмжээг цуцлах эсэх талаар асуухад “Бид яг одоо бүгдийг нь бодож байна” гэж хариулжээ. Харин Вашингтон АНУ-Оросын хэлэлцээрийн талаар “АНУ Оросыг хөдөө аж ахуй, бордооны экспортын дэлхийн зах зээлд нэвтрэх боломжийг сэргээхэд тусална” гэж мэдэгдсэн байна.
Украины Батлан хамгаалахын сайд Рустем Умеров “гуравдагч орнууд” хэлэлцээрт хяналт тавих боломжтой гэж мэдэгдэв.
Гэхдээ Оросын байлдааны хөлөг онгоцнууд “Хар тэнгисийн зүүн хэсэг”-ийг давах юм бол энэ нь гэрээг зөрчсөн үйлдэл болох бөгөөд “Украины үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн хэрэг” гэж үзэж, “Энэ тохиолдолд Украин өөрийгөө хамгаалах бүрэн эрхээ эдлэх болно” гэж анхааруулжээ.
Эх сурвалж: BBC

#онцолсон, #Украины дайн, #Хар тэнгис, #гал зогсоох тохиролцоо,