АНУ-ын төлөөлөгчид ням гарагт Саудын Арабд Украины дипломатчидтай хэлэлцээр хийснийхээ дараа даваа гарагт Оросын талтай уулзах гэж байна. Уулзалтын үеэр АНУ-ын тал Хар тэнгист гал зогсоох, хүчирхийллийг илүү өргөн хүрээнд зогсооход ахиц дэвшил гаргахыг эрэлхийлэх төлөвлөгөөтэй байна.
Америкийн төлөөлөгчдийг Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын ахлах зөвлөх Эндрю Пик, Төрийн департаментын өндөр албан тушаалтан Майкл Антон нар тэргүүлж байгаа аж.
Цагаан ордны мэдэгдэлд өгүүлснээр даваа гарагт болох уулзалтын зорилго нь Хар тэнгист гал зогсоох хэлэлцээрт хүрч, усан тээврийг чөлөөтэй явуулах боломжийг олгох явдал гэв.
Цагаан ордны үндэсний аюулгүй байдлын зөвлөх Майк Вальцын хэлснээр үүнээс гадна хоёр улсын нутаг дэвсгэрийн хязгаарыг тогтоох, нөхцөл байдлыг тогтворжуулах болон “итгэлцлийг бэхжүүлэх арга хэмжээ”-ний хүрээнд Орос руу шилжүүлсэн Украины хүүхдүүдийг буцааж өгөх асуудлыг хэлэлцэх гэнэ.
Оросын талаас уулзалтад Холбооны Зөвлөлийн Гадаад харилцааны хорооны даргаар ажиллаж буй дипломат ажилтан асан Григорий Карасин, Холбооны аюулгүй байдлын албаны даргын зөвлөх Сергей Беседа нар оролцох төлөвтэй байна.
Харин ням гарагт болсон АНУ-Украины яриа хэлэлцээрээр эрчим хүчний байгууламжууд болон чухал дэд бүтцийг хамгаалах асуудлаар санал солилцсон болохыг Украины Батлан хамгаалахын сайд, Украины төлөөлөгчдийн тэргүүн Рустем Умеров мэдэгдэв.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп 30 хоногийн хугацаатай түр гал зогсоох саналыг Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьскийгээр зөвшөөрүүлж чадсан бол өнгөрсөн долоо хоногт Оросын Ерөнхийлөгч Владимир Путин зөвхөн эрчим хүчний дэд бүтцийг чиглэсэн халдлагаа 30 хоногийн хугацаанд зогсоохыг зөвшөөрсөн.
Гэсэн ч АНУ ойрын өдрүүдэд өргөн хүрээнд гал зогсоох тохиролцоонд хүрч, дөрөвдүгээр сарын 20 гэхэд хэлэлцээр байгуулна гэж найдаж байгаа талаар “Bloomberg News” ням гарагт эх сурвалжаас иш татан мэдээлжээ.
Эх сурвалж: Reuters