Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Баян-Өлгий аймгийн нутгийн зөвлөлтэй хамтран “Наурызын баяр -2025” арга хэмжээг жанжин Д.Сүхбаатарын талбайд гуравдугаар сарын 22-ны өдөр буюу өнөөдөр зохион байгууллаа. Энэ үеэр,

  • Казах үндэстний урлагийн болон жүжигчилсэн тоглолт
  • Казах үндэстний бүрэн тоноглол бүхий гэр үзэсгэлэн
  • Кураш бөхийн барилдаан
  • Үндэсний тоглоом наадгай
  • Хоол амталгаа,
  • Гар урлалын үзэсгэлэн худалдаа,
  • “Монгол банхар”-ын хүрээ зэрэг олон сонирхолтой арга хэмжээ болов.

Гэрэл зургийг MPA.mn

Монгол Улс олон үндэстэн ястнаас бүрдсэн нүүдэлчдийн дайчин уламжлал, ёс зан заншил, дахин давтагдашгүй өвөрмөц соёл, өвийг хадгалан ирсэн арвин түүхтэй ард түмэн. 2024 онд ЮНЕСКО-ийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенцын Засгийн газар хоорондын хорооны 19 дүгээр чуулганаар Монгол Улсаас “Наурыз” буюу “Нарны баяр”-ыг бүртгүүлэн батлуулснаар дэлхийн биет бус өвийн жагсаалтад багтсан байдаг. 

#онцолсон, #live,

0 / 1000