Йемений Хути бүлэглэл Улаан тэнгис дэх усан онгоцнуудад цохилт өгөхөө зогсоох хүртэл АНУ тус бүлэглэлийн эсрэг довтолгоогоо үргэлжлүүлнэ гэж мэдэгдсэний дараа дэлхийн зах зээлд нефтийн үнэ өсжээ.
“Brent” маркийн фьючерс 56 цент буюу 0.8%-иар өсөж, баррель нь 71.14 ам.долларт хүрсэн бол АНУ-ын “West Texas Intermediate” маркийн газрын тосны үнэ 56 цент буюу мөн 0.8%-иар нэмэгдэж, баррель нь 67.74 ам.доллар болжээ.
Йемений Эрүүл мэндийн яамны мэдээлснээр АНУ-ын агаарын цохилтын улмаас 53 хүн амь үрэгдээд байгаа аж. Энэ нь Ерөнхийлөгч Доналд Трампыг нэгдүгээр сард албан тушаалдаа орсноос хойш АНУ-ын Ойрх Дорнодыг онилсон хамгийн том цэргийн ажиллагаанд тооцогдож байна.
Трампын засаг захиргааны албан тушаалтны хэлснээр цохилт хэдэн долоо хоног үргэлжилж магадгүй байна.
АНУ болон бусад улс орнуудын худалдааны хурцадмал байдлаас болж дэлхийн эдийн засаг удааширч магадгүй гэсэн санаа зовнилын улмаас нефтийн үнэ гурван долоо хоног орчим хугацаанд уналттай байсан бол өнгөрсөн долоо хоногоос бага зэрэг өсөөд байгаа юм.
АНУ-ын гол худалдааны түншүүдийнхээ эсрэг тогтоосон татвар нь дэлхийн худалдаа, газрын тосны эрэлтэд сөргөөр нөлөөлж байгаа ч Хятадын засгийн газрын эдийн засгаа идэвхжүүлэх оролдлого нефтийн үнэ өсөхөд хүргэсэн байна.
Гэсэн ч “Goldman Sachs”-ын шинжээчид Канад, Хятад, Мексик зэрэг орнуудад ногдуулсан татвараас үүдэн АНУ-ын эдийн засгийн өсөлт удааширна гэж таамаглаж байгаагаа мэдэгдээд, нефтийн үнийн таамгаа бууруулжээ.
Шинжээчид 2025 оны арванхоёрдугаар сарын “Brent” маркийн таамаглалыг 5 доллар бууруулж, баррель нь 71 доллар, “West Texas Intermediate” маркийн таамаглалыг 67 доллар байхаар бууруулсан байна.
Газрын тосны эрэлт урьд өмнө хүлээгдэж байснаас бага хурдтай өсөх төлөвтэй байгаа бол “ОПЕК+”-ийн нийлүүлэлт таамаглаж байснаас давах төлөвтэй байгаа нь үүнд нөлөөлсөн болохыг “Goldman Sachs”-ын шинжээчид онцолжээ.
Эх сурвалж: Reuters

#АНУ, #Хути, #газрын тосны үнэ,