Ням гарагт Оросын арми тус улсын баруун хэсгийн Курск мужийн гурван сууринг Украины хүчнээс чөлөөлсөн болохыг Батлан хамгаалах яамнаас мэдэгджээ.
“Telegram”-д нийтэлсэн мэдэгдэлд өгүүлснээр Оросын тусгай хүчнийхэн Суджа хотын ойролцоох урт үргэлжилсэн хийн хоолойг ашиглан Украины хүчинд анзаарагдахгүйгээр ойртсон байна.
Украин гаралтай, Оросыг дэмжигч цэргийн блогчин Юрий Подолякагийн мэдээлснээр Оросын тусгай хүчнийхэн 1.5 метрийн өргөнтэй хийн хоолойгоор бараг 16 км замыг мөлхөж туулсан бөгөөд хоолой дотор хэд хоног нуугдсаныхаа дараа Украины цэргүүд рүү гэнэтийн дайралт хийжээ.
Үр дүнд нь Суджагийн хойд хэсэгт оршдог Малая Локня, Черкасское Поречное, Косица гэсэн гурван сууринг чөлөөлж чадсан байна.
Харин Украины агаарын десантын довтолгооны арми “Оросын цэргүүд хийн хоолойг ашиглан довтлохоор оролдсон ч тэднийг цаг алдалгүй илрүүлж, пуужин, их буу, дроноор” дайрсан хэмээн мэдэгджээ.
Украины Зэвсэгт хүчний жанжин штаб мөн тус улсын хүчнийхэн Курск мужид Оросын 15 удаагийн халдлагыг няцаасан бөгөөд зургаан зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр байгаа талаар мэдэгдэв. Мөн Оросын агаарын хүчин тэдний байрлалд 12 удаа цохилт өгсөн тухай мэдэгдэлдээ дурджээ.
Оросын тал Украиныг АНУ-тай дайныг зогсоох энхийн хэлэлцээрийн асуудлаар яриа хэлэлцээр эхлүүлэхийн өмнө бүс нутаг дахь Украины олон мянган цэргийг тусгаарлах, стратегийн давуу тал олж авахаар зорьсоор байна.
Украин улс ирээдүйн хэлэлцээрт хөшүүрэг болгож ашиглах, мөн Оросын хүчийг фронтоос өөр тийш нь чиглүүлэхийн тулд өнгөрсөн наймдугаар сард Оросын Курск муж руу гэнэтийн дайралт хийж, 1,300 орчим хавтгай дөрвөлжин километр талбайг эзлэн аваад байсан юм.
Гэсэн ч сүүлийн өдрүүдэд Орос улс бүс нутагт хяналтаа эргүүлэн тогтоохын тулд довтолгоогоо эрчимжүүлснээр Курск дахь Киевийн хүчин бараг бүрэн бүслэгджээ.
Украины цэргүүд зэвсэг хэрэгслээ Суджа хотоос хилийн бүс рүү шилжүүлж эхэлсэн талаар өөр нэг дайны блогчин Юрий Котенок мэдээлсэн байна.
Эх сурвалж: Reuters

#ОРос, #Курск муж, #Украины хүчин,