Авокадо нь тослог, тэжээллэг, эрүүл мэндэд маш их ашигтай жимс юм.
Авокадо жимсний ашиг тус:
1. Зүрх судасны эрүүл мэндийг дэмжинэ: Эрүүл өөх тос агуулсан тул цусны даралтыг бууруулж, муу холестерины хэмжээг багасгадаг.
2. Эслэг ихтэй: Хоол боловсруулах үйл ажиллагааг дэмжиж, өтгөн хаталтаас сэргийлдэг.
3. Кали ихтэй: Биеийн электролитийн тэнцвэрийг хадгалж, булчингийн ажиллагааг дэмждэг.
4. Витамин, эрдэс бодисоор баялаг: Витамин K, E, C, B6 болон фолийн хүчил ихээр агуулдаг.
5. Арьс, үсний эрүүл мэндэд тустай: Омега-3 тосны хүчил нь арьсыг чийгшүүлж, үсний уналтыг багасгахад тусалдаг.
6. Нүдний эрүүл мэндийг хамгаалдаг: Лютеин, зеаксантин гэх мэт антиоксидантууд агуулсан тул нүдний харааг сайжруулж, хамгаалдаг.
7. Жин хасахад нэмэртэй: Хэдий тослог боловч сайн өөх тос агуулдаг учир хоолны дуршлыг хянахад тусалдаг.
Хэрэглэх арга:
• Салатанд нэмэх
• Талханд түрхэх
• Смүүти, амтат хоолнуудад ашиглах
• Будаа, жигнэмэг зэрэг хоолонд оруулах.
Хэрхэн хадгалах вэ?
Болц гүйцээгүй авокадо: Алим гадилтай хамт цаасан уутанд хийж хадгалвал хурдан боловсордог. Учир нь алим, гадил нь байгалийн этилений хий ялгаруулдаг ба энэ нь авокадогийн болцыг хурдасгадаг.
Болц гүйцсэн авокадо: Бүрэн болсон авокадог хөргөгчид хадгалах шаардлагатай бөгөөд аль болох хурдан хэрэглэх хэрэгтэй. Хальслаагүй бол хүнсний скочоор агаар нэвтрүүлэхгүй ороож хөргөгчид хадгална. Хальсан авокадог тэр дор нь идэх нь зүйтэй бөгөөд хэрэв хадгалах шаардлагатай бол нимбэгний шүүс түрхэж, вакум саванд хийж, хөргөгчид хадгалбал 1-2 өдөртөө хэрэглэж болно.