Өнөөдөр Францын өмнөд хэсгийн Марсель боомт хот дахь Оросын консулын газрын хамгаалалтын хашааны дээгүүр тэсэрч дэлбэрэх зүйл шидсэн хэрэг гарчээ.
Францад хүн амын тоогоор хоёрт ордог Марсель хотын цагдаагийн газрын мэдээлснээр консулын газрын цэцэрлэгт хүрээлэн рүү шидсэн гурван объектын хоёр нь дэлбэрсэн ч халдлагын улмаас хүн бэртэж гэмтээгүй байна.
Мөрдөн байцаагчид дэлбэрэх зориулалтаар ашигласан гурван хийжүүлсэн ундааны савыг шинжилж байгаа аж.
Энэ үйл явдлын дараа Москва Францын талаас аюулгүй байдлын арга хэмжээг чангатгахыг шаардсан байна.
Мөн иж бүрэн мөрдөн байцаалт явуулахыг шаардсан талаар “Тасс” төрийн мэдээллийн агентлаг мэдээлэв.
“Марсель дахь Оросын Ерөнхий консулын газрын нутаг дэвсгэрт болсон дэлбэрэлтүүд террорист халдлагын бүх шинж тэмдгийг агуулж байна” гэж Оросын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захаровагийн хэлснийг “Тасс” иш татжээ.
Өнөөдөр Орос Украин руу цөмрөн орж, бүрэн хэмжээний түрэмгийллээ эхлүүлсний гурав дахь жилийн ой тохиож байгаа юм.
Эх сурвалж: Reuters

#Украины дайн, #Франц, #Оросын консулын газар,

Эрдэнэт-Овоо:
Улаанбаатар:
USD | 3559