Боловсролын сайд П.Наранбаярын хүсэлтээр Монгол Улсын гавьяат багш захирлуудын баг Баян-Өлгий аймгийн 13 сумаас 12-т нь ажиллаж  ирэв. Тэд аймгийн төв болон сумдын сургуулиуд, дотуур байрны байр байдалтай танилцахын зэрэгцээ сургуулийн удирдлага, багш ажилтнууд, эцэг эхийн төлөөллүүдтэй уулзаж өөрсдийн арвин туршлагаасаа хуваалцан, зөвлөгөө өгч, уулзалт зохион байгуулжээ. Аймаг орон нутгийнхан тус багийнхныг үнэтэй зөвлөгөө өгч, туршлагаа хуваалцсанд баярлаж буйгаа илэрхийлжээ. 

Баян-Өлгий аймгийн багшийн сургуулийн сургалтын чанар, төгсөгчдийн монгол хэлний чадвар, багш бэлтгэж буй тогтолцооны чанарт анхаарах, тус аймгийн казах, тува, урианхай хүүхдүүд суралцдаг сургуулиудын хос хэлний хөтөлбөр, төлөвлөгөөг баталж өгөх зайлшгүй шаардлагатайг онцоллоо.

Боловсролын сайд П.Наранбаяр тус багийн гишүүн С.Марта, 3.Байгалмаа, Г.Хоролсүрэн, Ц.Гэлэгжамц, Ц.Гүррагчаа, Н.Батбаяр нарын гавьяат, ахмад захирлуудад алслагдмал нутаг орны боловсролын чанарыг дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулж буйд талархлаа илэрхийлж, санал зөвлөмжийг нь хэрэгжүүлж ажиллахаа илэрхийлэв. 

Гавьяат захирлууд Баян-Өлгий аймгийн сургуулиудын удирдлага, багш нартай ирэх оны зургаадугаар сар хүртэл цахимаар байнга холбоотой байж, зөвлөн туслах аж. 

#Баян-Өлгий аймаг, #Боловсролын яам, #Монгол Улсын гавьяат багш захирлуудын баг,

0 / 1000